МАН-ын гишүүд АН-ын гишүүний аминд хүрсэн гэв

МАН-ын гишүүд АН-ын гишүүний аминд хүрсэн гэв

3 сарын өмнө

Булган аймгийн Бугат сумын Ардчилсан намын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч, иргэн Б энэ сарын 18-нд гэртээ бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар тус намын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас иргэдийг төлөөлж сонгогдсон, идэвхтэй гишүүн маань гэртээ бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн талийгаачийн эхнэр зодуулж, хүнд гэмтсэн. Шокын байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн айлд гаднаас МАН-ын хариуцлагатай албан тушаал хашиж байсан гишүүд очиж, зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр энэ хэргийг үйлдсэн. Манай намаас талийгаачийн ар гэрийнхэнд, ажил явдалд нь анхаарч байгаа. Эрх баригч намын нөхдүүд төрийн яаманд хүний амь бүрэлгэсэн хэрэг гарсан. Хүний амьд явах эрхийг зөрчиж, гэрт нь амь насыг нь хохироож байна. Энэ үйлдлийг АН эрс буруушааж байна” гэлээ.

Мөн тэд дараах мэдэгдлийг гаргажээ.

times.mn