Германчууд дизелиэр биш усаар ажилладаг галт тэрэг ашиглаж байна

Германчууд дизелиэр биш усаар ажилладаг галт тэрэг ашиглаж байна

4 сарын өмнө

Устөрөгчийн түлш бол тээврийн хэрэгслийг “ногоон” болгох шинэ зам юм. Гэвч энэ төрлийн түлшээр ажилладаг хэрэгслийг бүтээх нь өндөр өртөгтэй байдаг учир өргөн хэрэглээнд тархаагүй билээ. Харин Германы зорчигчид дэлхийн хамгийн анхны устөрөгчөөр ажилладаг галт тэргээр зорчиж байна.

Энэ галт тэрэгний дээд хурд 140км бөгөөд банкийг нь нэг дүүргэхэд мянган километр зам туулах чадвартай. Устөрөгчийн түлшний эсүүд нь хүчилтөрөгчийг устөрөгчтэй нэгтгэх замаар цахилгааныг үүсгэж ажилладаг. Иймээс утаа ялгаруулдаггүй, маш бага дуу чимээ үүсгэдэг ажээ. Энэ төрлийн технологийг галт тэрэгт ашиглах нь илүү оновчтой бөгөөд батерейг бодвол төвөг багатай ажээ. Харин үнэ өртөгийн хувьд Галт тэргийг бүтээсэн “Алстом” зүтгүүр компанийн төслийн менежер Стефан Шранк "Мэдээж, устөрөгчийн галт тэрэг дизель галт тэрэгнээс илүү үнэтэй." хэмээн Франц-Пресст өгсөн ярилцлагатай онцолжээ. Өмнө нь усаар ажилладаг автобус бас машин  бүтээж байжээ.

Эх сурвалж: We Forum n24.mn