41 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРУУД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

41 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРУУД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

7 сарын өмнө

Иргэн Б.Батдэлгэр, эдийн засагч Н.Дашзэвэг хоёр Улсын Ерөнхий прокурорын газрын гадна талбайд эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Тэд иргэдэд зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлж байгааг эсэргүүцсэн юм.

Эдийн засагч Н.Дашзэвэг олон хэргээр шүүх прокурорын байгууллагад хандсан ч удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгодог талаараа гомдолтой байна.

Тэрбээр "Би гурван жилийн өмнө 41 сая төгрөг залилсан этгээдэд холбогдох хэргийг хуулийн байгууллагаар шалгуулахыг хүссэн. Гурван гэрчтэй, хамт явсан хүн нь нотлох баримтыг гаргасан. Дээр нь шинжээч хятад худалдаачинтай нийлээд 41 сая төгрөг залилсан байна гэсэн дүгнэлт гаргасан байхад прокурорууд хэрэгсэхгүй болгосон. Тухайлбал, Дашмаа, Ариунаа, Амгаланбаатар, Сагсай, Эрдэнэбаатар прокурорууд энэ хэргийг аж ахуйн маргаан байна гээд үзсэн. Гэтэл хуурамч бичиг баримт бүрдүүлэн хүнийг 41 сая төгрөгөөр хохироож залилсан байхад хүлээж аваагүй. Үүнийг эсэргүүцэж энд зогсч байна" гэв.

О.Гэрэл
Оллоо.mn