0-1 нас хүртэлх хүүдэд уулгах шингэний хэмжээ

0-1 нас хүртэлх хүүдэд уулгах шингэний хэмжээ

5 сарын өмнө

Эхийнхээ хөхөөр хооллож байгаа 4-6 сар хүртлэх хүүхдэд ус болон шингэнийг нэмэж өгөх шаардлагагүй байдаг. Учир нь эхийн сүү хүүхдийн шингэний хэрэгцээг бүрэн хангадаг. Хүүхэд 4-6 сар хүрээд нэмэгдэл хоол идэж эхлэх үеэс эхлэн шингэнийг уулгаж эхэлнэ. Хүүхдийн 1 кг жин тутам 50 мл шингэн хоногт хэрэгцээтэй. Үүний 75% нь хөхний сүү болон нэмэгдэл хоолноос, үлдсэн 25% ийг нь хүүхдэд уулгах ёстой. Жишээлбэл: Хүүхэд 10 кг бол 10кг х50мл=500 мл шингэн хоногт хэрэгтэй ба үүний 75% буюу 375 мл шингэн нь хөхний сүү болон нэмэгдэл хоолноос, үлдсэн 125 мл шингэнийг хоолны хооронд хувааж уулгана гэсэн үг юм.
6кг жинтэй хүүхэд 75 мл шингэн
8кг жинтэй хүүхэд 100 мл шингэн
10кг жинтэй хүүхэд 125 мл шингэн
12 кг жинтэй хүүхэд бол 150 мл шингэн гэх мэтээр уулгана.
Холимог болон тэжээвэр хүүхдүүдийн хувьд төрсөн цагаас нь эхлэн хөхөлт бүрийн хооронд бага хэмжээний усыг өгнө. Хоногт уух усны хэмжээ тэжээвэр болон холимог хооллолттой 0-6 сартай хүүхдэд 100мл-200 мл-ээс хэтэрч болохгүйг анхаарах хэрэгтэй. Хүүхдэд шингэнийг аяга, халбагаар уулгавал эрүүл ахуйн хувьд эрүүл ахуйн дэглэм талаасаа зохистоай байдаг.
1-3 насны хүүхдэд 1 кг жин тутамд 50 мл шингэн уулгахаар тооцон өдөр бүр уулгана. Жишээлбэл 10 кг жинтэй бол 500 мл, 11кг бол 550 мл, 12кг жинтэй бол 600 мл шингэн гэж тооцож уулгана. 3-7 насны хүүхэд 1,2-1,7 л шингэн уулгана.