3D принтерээр нүдний торлог бүрхэвч үйлдвэрлэж байна

3D принтерээр нүдний торлог бүрхэвч үйлдвэрлэж байна

6 сарын өмнө

Ньюкасллийн их сургуулийн эрдэмтэд олон сая хүнийг сохрохоос аврах нэгэн гайхалтай зүйл бүтээлээ. Энэ бол био бэх ашиглан 3D принтерээр хэвлэсэн нүдний торлог бүрхэвч юм.

Их Британийн Ньюкастлийн их сургуулийн эрдэмтэд 3D принтерээр торлог бүрхэвч хэвлэж байна. Хэвлэхдээ алгинате болон коллаген агуулсан био бэх ашиглажээ. Торлог бүрхэвчийг энгийн технологиор 10 минутын дотор хэвлэдэг бөгөөд энэ хиймэл торлог бүрхэвч нь өөрөө нөхөн төлжиж, ургадаг ажээ. Үүнийг өвчтөн тус бүрт тааруулж сканердан хийдэг байна. Дэлхий дээр сая сая хүмүүс эвэрлэгийн харалган өвчнөөр шаналж байна. Гэхдээ бид энэ асуудлыг шийдэж чадах боллоо. Энэ технологийг хэдэн жилийн дараа хэрэглээнд нэвтрүүлэх ажээ.

Ньюкастлийн их сургуулийн технологийн инженер Че Коннон: “Энэхүү бэхийг гаргаж авахаар өөр өөр эрдэмтэд олон удаа оролдож байсан ч энэ удаа хамгийн тохиромжтой био бэхийг гаргаж авч чадлаа. Эдүгээ бид эсийн агууламжтай био-бэхийг ашиглах боломжтой боллоо.” гэжээ.

3D принтерээр торлог бүрхэвч хэвлэж байгаа нь 

Эх сурвалж: Business Insider , n24.mn