Хятад эзэн Монгол ажилчинтайгаа маргалдаж улмаар чихийг нь тас хазжээ

Хятад эзэн Монгол ажилчинтайгаа маргалдаж улмаар чихийг нь тас хазжээ

5 сарын өмнө

-ХЯТАД ЭЗЭН МОНГОЛЧУУДЫГ ХЭЛ АМААР БАЙНГА ДОРОМЖИЛДОГ ГЭВ-

Энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн БНХАУ-ын харъяат иргэн Монгол ажилчныхаа чихийг хазаж танхайрчээ.

Тодруулбал, тус дүүрэг байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг Харгиа арьс ширний үйлдвэрийн Хятад эзэн гэгдэх эрэгтэй 58 настай Tian Ynkuan нь өөрийн үйлдвэрийн ажилчин руу дайрч баруун чихийг нь тас хазсан байна. Хятад эзэн Монгол ажилчинг хэл амаар доромжилж, элдэв үйлдэл гаргаж, биед нь удаа дараа хүрсэн аж. Улмаар Монгол ажилчин Дорнод аймгийн харъяат 29 настай Ц нь маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан зодолдох үеэр Хятад эзэн нь түүний чихийг тас хазжээ.

Энэ талаарх дуудлага мэдээлэл тухайн өдрийн 15 цагт Монгол ажилчдаас ирсэн бөгөөд тухайн арьс ширний үйлдвэрийн Хятад эзэн ажлын байраа орхин явсан байсан аж. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагч нар хэргийн газарт очиж зургаан кадр зураг авч хэрэгт хавсаргаж материалжуулсан байна. Танхайрсан БНХАУ-ын харъяат иргэнийг цагдаагийн бүрэлдэхүүн баривчилсаг бөгөөд түүнээс тайлбар мэдүүлэг авч байгаа аж.

Хятад иргэн Монголд түр оршин суух визтэй төдийгүй үйлдвэрийн байрандаа амьдардаг аж. Эх сурвалжийн хэлснээр Монгол ажилчдын цалинг цагт нь өгдөггүй, байнга хэл амаар доромжилдог, ажлын байрны аюулгүй орчин хангаж өгдөггүй, маш бохир орчинд байнгын ажиллуулдаг гэв. Монгол ажилчид шаардлага тавихаар хүлээж авч байгаагүй бөгөөд өдөр шөнөгүй ажиллуулдаг гэсэн юм.

Уг хэргийг одоогоор харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж, мөрдөн шалгаж байгаа юм.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn