М.Энхболд: Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй

М.Энхболд: Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй

10 сарын өмнө

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлыг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа билээ. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхандаа хандаж үг хэлсэн бол дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.

Тэрбээр "Цаг нь болоогүй. Би хариуцлага хүлээхгүй, ажлаа өгөхгүй" гэж онцолжээ.

Түүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон тул УИХ-ын даргын албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 40 гишүүн М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэн өгч, улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэх шаардлагыг тавьж байгаа билээ.  

Гэсэн ч УИХ-ын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байгаа намынхаа Бага хурлын үеэр албан тушаалаасаа бууж, хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN