“Ганц хүрэмний төлөө хэчнээн амь золих вэ” нүцгэн жагсаал хийжээ

“Ганц хүрэмний төлөө хэчнээн амь золих вэ” нүцгэн жагсаал хийжээ

8 сарын өмнө

Өнгөрсөн ням гаригт Барселон хотод арьс ширний хэрэглээг эсэргүүцсэн нүцгэн жагсаал болжээ. Жагсагчид нүцгэн бие дээрээ хиймэл цус асган олноороо хэвтэцгээж, тэдний дундаас нэг нь “Ганц хүрэмний төлөө хэчнээн амь золих вэ?” гэсэн уриа барьжээ. Тэд үхсэн юм шиг эсвэл үхэж байгаа юм шиг харагдах байрлалаар хэвтэж хүмүүсийн анхаарлыг татаж олон хүнд хүргэх гэжээ. Жагсаалыг Испани, Латин Америкийн орнуудын амьтны эрхийг хамгаалах Олон улсын ашгийн бус байгууллага болох Anima Naturalis зохион байгуулсан байна.

ТЗА-ны мэдээлснээр дэлхий даяар зарагдаж буй үслэг эдлэлүүдийн 85 гаруй хувь нь фермийн аж ахуйгаас ирдэг бөгөөд амьтдыг насан туршид нь торонд хорьж байгаад алж, арьсыг нь өвчиж авдаг байна. Энэ төрлийн фермийг 2000 онд Британид хориглосон боловч бусад орнуудад зөвшөөрсөн хэвээр байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон брендүүд амьтны арьсыг хэрэглэхээс татгалзаад байгаа бөгөөд энэ жилийн Лондонгийн загварын долоо хоногт нэг ч жинхэнэ амьтны үстэй загвар гараагүй.  Тансаг зэрэглэлийн брендүүдээс Armani, Coach, Versace, Michael Kors, Gucci, Burberry, Chanel нар үслэг эдлэлээс татгалзсан байна.

Эх сурвалж: The Independent

N24.MN