АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ

11 сарын өмнө

Хууль зүйн сайд  асан Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ өөрийн төрсөн дүүгийн дансаар дамжуулан, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос 4 сая ам.доллар авсан нь олон нийтэд ил болсон билээ.Үүнтэй холбогдуулан АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлсэн байна.

Уг асуудлаарх баримтыг Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа дэлгэж байсан юм. Энэ талаар “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Тухайн үед манай компанийн данснаас Ерөнхий Прокурорын дүүгийн данс руу  4 сая ам.доллар шилжсэн нь үнэн. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин баримтыг дэлгэхэд тухайн үед сөрөг хүчин МАН-ынхан баримтыг авч яваад нам болсон” хэмээн ярьсан нь анхаарал татаж буй юм.

Г.ИТГЭЛ

MEDEE.MN