"Миний дүүгийн амь насанд халдсан хүмүүс БНСУ-д байгаа"

“Миний дүүгийн амь насанд халдсан хүмүүс БНСУ-д байгаа”

10 сарын өмнө

Өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоноос загвар өмсөгч MNTM” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон.  Тус шоу нэвтрүүлгийн бичлэг наймдугаар сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж дууссан бөгөөд нэвтрүүлгийн ялагч тодрох финалын дугаар хүртэлх хугацаанд оролцогчид түр гэртээ харьсан байжээ. Энэ үед дээрх харамсалтай хэрэг гарсан. Хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргаад байв. Харин ар гэрийнхэн нь хэргийн урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэвлэлээр удаа дараа илэрхийлсэнТүүний үхэлд томоохон хүмүүс  холбоотой учраас хэргийг хав дарах гэж үзэж байна гэсэн хардалт нийгэмд байна. Талийгаачийг амиа хорлосон уу, эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтооно хэмээн  ар гэрийнхэн нь найдаж байсан юм. 

Сар гаруйн турш хүлээлгэсэн  шүүх шинжилгээний хоёр дахь албан ёсны дүгнэлт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсанТус дүгнэлтэд талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь өндрөөс унаж амиа алдахад гаднын нөлөө байгаагүй хэмээн  үзжээ.

Талийгаачийн ээж өмгөөлөгчийн хамтаар хариуг авахаар очиход түүнийг баримтыг гадагш мэдээлэхгүй гэж гарын үсэг зурахыг тулгасан тухай талийгаачийн ах Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудаснаа дурдсан байна. Талийгаачийн ээжийнх нь  дүү болох Ч.Гэрэлхүү дүүгийнхээ үхлийн шалтгааныг илрүүлэхээр тус хэрэгт холбоотой баримтуудыг олж аван өөрийн цахим хуудаснаа нийтэлсээр ирсэн билээ. Тэрбээр Франц улсад амьдардаг бөгөөд өчигдөр /2018.12.15/ өөрийн цахим хуудаснаа  лайв хийсэн юм.

"БИ  АЛУУРЧДЫГ ЗААВАЛ ОЛЖ ДҮҮГИЙНХЭЭ НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭНЭ"

Тэрбээр “Би  аравдугаар сарын 27-ны өдрөөс эхэлж хоёр мөрдөгч хөлсөлж авсан. Надад хэрэгт холбоотой хүмүүсийн нэрс болон гурван хавтаст хэргийн материал байна. Эдгээр материалыг Англи хэл дээр орчуулна. Талийгаачийн хамгийн сүүлийн өдөр өмсөж явсан хувцсыг ээж нь надруу явуулсан. Энд ирсэн байна. Би эндхийн шүүх шинжилгээнд оруулна мөн Франц өмгөөлөгч авна гэж бодож байгаа. Монгол Улсын хууль  хяналтын байгууллагууд яах нь вэ харья. Энэ бол захиалгат аллага. Би энэ хэргийг илрүүлсэн. Гол нь хамтарч ажиллах хүнийг хайж байна. Би үнэнийг дэлгэхээс айхгүй байгаа ч  манай хамаатан садан бүгд айдас дунд байна. Надаас холбоогоо хүртэл тасалж байна.

Хэргийг монголд өмгөөлөх өмгөөлөгч хүртэл олдохгүй байна. Намайг заналхийлэх нь ихэссэн учраас хэрэгт холбоотой материалуудыг хоёр хувилсан. Нэг нь надад, нөгөө нь  Швейцарт байгаа. Би энэ хэргийг олон улсын түвшинд шалгуулна. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбогдоод  “Надад баримт нь  байна. Та энэ хэрэг дээр  тулж ажиллаад өгөөч” гэхэд ”Таны хэвлэн нийтлэх эрх нээлттэй байгаа. Хамгийн гол нь үнэн зөв мэдээллийг баримттайгаар дэлгэх ёстой” гэсэн. Мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай  өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр холбогдоод  өмгөөлөгч олоод өгөөч гэж гуйсан. Гэтэл өмгөөлөгч санал болгож чадахгүй нь уучлаарай гэсэн хариу өгсөн.

Талийгаачийн лифтээр яваад байгаа бичлэг нь өөрийнхөө давхрын 11 давхарт яваад байгаа бичлэг. Түүнээс биш өөр орц  биш. Лифтээс буусныг нь оруулаад дээшээ гарсныг 6D болгож өөрчилсөн. Надад  хэрэг гарахаас өмнөх лифтний 7 хоногийн  бичлэг байна. Өндрөөс унасан гадны нөлөөгүй амиа хорлосон болгож харагдуулж байгаа бүх зүйл лифтний хяналтын камерын монтажтай холбоотой.  Хэрэг гардаг өдрийн бичлэгийг 1, 2, 3 үзээд ойлгохгүй. Олон дахин нягталж байж ойлгоно. Надад бичлэг нь байгаа. Би удахгүй тэр бичлэгийг  цахим хуудаснаа оруулна.

Эхний ээлжид МNTM шоуны шүүгч Нора болон Э.Одгэрэл нарыг  цагдаагийн байгууллагаар шалгуулна. Тэр хоёр хэрэгт хамгийн их хамааралтай. Алуурчинд зуучилж өгсөн байх магадлал өндөр. Үүнээс гадна талийгаачийн найз залуу болох н.Нэмэхбаяр, МNTM-ийн оролцогч Э.Одонтунгалаг нар мөн хамаатай.  Э.Одонтунгалаг  одоо Америкт байгаа. Тэр хүүхэд хоёр улсын иргэншилтэй эсвэл хэрэгт хамаатай болохоор гадагшаа явсан. Хэрэгт хамаагүй байсан бол надтай хамтарч ажиллах ёстой шүү дээ. Эхлээд Э.Одонтунгалгийн ээж  талийгаачийн өмнө маанийн ерөөл яагаад  тавьсанаа  тайлбарлах ёстой.  Маанийн ерөөлийг нас барсан хүний л урд тавьдаг биз дээ.

Аллагад оролцсон бүх хүмүүс БНСУ-д байгаа. Би  алуурчдыг заавал олж дүүгийнхээ нэр хүндийг сэргээнэ.  Бүхэл бүтэн найман жил өөрийнхөө чадлаар явсан хүүхэд бусдын гарт зэрлэгээр амиа алдлаа. Яагаад нас барсан хүн амаа эцсээ хүртэл ангайж үхдэг талаар швейцар эмчээс асуутал чанга орилоход нь дуугай болгох гээд аманд нь юм  чихээд, нугасыг нь тасалсан учраас гэж хэлсэн. Аллага 09.30 цагаас эхэлсэн. Талийгаачийг гэрээс нь авч гараад өөр газар тамалж алсан. Эхлээд хөлийг нь хугалсан. Би үүнийг батална. Надад баримт нь байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр гэр бүлийнхэн нь гарын үсэг зураагүй байхад шууд задлан шинжилгээнд оруулсан. Нас барсан хойно нь  хүртэл зүгээр байлгахгүй юм. Талийгаачийн ээж нь Скайтел төв  дээр талийгаачийн иргэний үнэмлэхтэй очоод  сүүлд ирсэн, залгасан утасны жагсаалтыг нь авах гэсэн боловч өгөөгүй. Цагдаагаас зөвшөөрөл ав гээд.. Цагдаа нь зөвшөөрөл өгөхгүй юм.

Талийгаачийн аравдугаар сарын 21-24-ний гар утасны дуудлагыг олсон байхад л хэрэг илэрнэ. Хэрэгт холбоотой баримтуудыг  дэлгээд  эхлэхээр  талийгаачийн ээжийг нь оролдож эхэлж байна. Бүх баримтаа дэлгэвэл монголд байгаа хамаатан садныг минь хэн хамгаалах юм. Тэдэнд золгүй юм тохиолдвол дүүг минь алсан алуурчид л холбоотой. Миний хувьд үнэнийг дэлгэхээс айхгүй. Намайг заналхийлсэн мсж-үүдийг хамгийн сүүлд дэлгэнэ. Одоо хийхээр хүмүүс шоу гээд буруугаар ойлогчихно. Гэрчүүдийн мэдүүлэг надад он сар өдөртэйгээ байгаа. Гэрчүүдийг  болон манай ар гэрийнхийг  хамгаалалтад авчих л даа монголчуудаа. Цагдаа талийгаачийн ээжийг нь хамгаалтад авахгүй байна. Би өөрөө  европын холбооны хамгаалтад байгаа" гэв.

ТАЛИЙГААЧИЙГ НАС БАРДАГ ӨДӨР БАЙРНЫХ НЬ ЛИФТЭНД НАЙЗ ЗАЛУУ НЬ ЯВЖ БАЙСАН

Талийгаачийн ар гэрийнхний дэлгэсэн мэдээлэл дунд  гэмт  хэрэг гардаг өдрийн лифтний бичлэг байгаа юм. Тэгвэл  талийгаачийг нас бардаг өдөр байрных нь лифтэнд найз залуу болох  Н явж байгаа бичлэгийг энэ сарын 3-ны өдөр дэлгэсэн юм.

Талийгаач  хэрэг гардаг өдрийн өглөө 10.35 цагт гэрээсээ ихэд сандарсан байдалтай гарсан бөгөөд гар утсаа орхин гарсан байна. Харин талийгаачийн найз залуу Н нь тус өдрийн өглөөний 09.27 цагт талийгаачийн байрны лифтэнд явсан дүрс нь  бичлэгт үлджээ.

Талийгаач найз залуугийн хамт сүүлийн хоёр  жил “KH апартмент” хотхонд байр түрээслэн амьдарч байжээ.  Н нь талийгаачийг амьд ахуй цагт нь  хэд хэдэн удаа гар хүрч, уруулынхаа дотор талд оёдол хүртэл тавиулж байсан гэх мэдээллийг талийгаачийн ах Ч.Гэрэлхүү найзуудаас нь авсан байна. Гэр бүлийнхний зүгээс найз залуу болох Н-ийг бүсгүйн үхэлд холбоотой гэж хардаж буйгаа нуухгүй байгаа юмТалийгаачийн гэр бүлийнхний зүгээс  хэрэгтнүүд  тухайн байран дахь лифтний хяналтын камерын бичлэгийг урьдаас бэлтгэн сольж монтажилж нийлүүлээд зориудаар хадгалуулсан буюу хэргийн газрын хяналтын камерын бичлэгийг хуурамчаар үйлдсэн  гэж үзэж буй.

Түүнчлэн талийгаачийг найз залуу гэгдэх Н-ийн хамт тус байранд амьдардаг байсан нэр бүхий гурван хүнийг холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Цагдаагийн байгууллагаас “Хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Шаардлагатай бүх шалгалтыг явуулж байгаа. Цахим хуудсаар тарсан мэдээлэл бодитой бус гэдгийг ойлгох хэрэгтэй. Цагдаа нарт тэр бичлэгийг эвлүүлээд, хуулбарлаж суух шаардлага байхгүй. Бид хуулийн дагуу шаардлагатай бүх ажиллагааг явуулж байгаа. Энэ хэрэгт хэн нэгнийг татаж холбогдуулан шалгасан зүйл одоогоор байхгүй” хэмээн мэдэгдээд байна.

Хэрэг гардаг өдөр талийгаачийн  өмсч явсан хувцсыг  цагдаагийн байгууллагаас ээжид нь буцаан өгсөн ч  хэрэглэж байсан гар   утсыг нь  өгөөгүй аж. Ийнхүү талийгаачийн өмсч явсан хувцас тус  бүрийг үзүүлсэн  бичлэгийг ар гэрийнхэн нь энэ сарын 11-ний өдөр дэлгэсэн юм. Тэрхүү бичлэгэнд талийгаачийн өмсч  явсан өмд цамц аль аль нь үрэлтээс үүссэн цооролттой, өмсч явсан хос тавчигны нэг алга болсон, цамцны мөрөн дээрх цусны толбо зэрэг харагдаж байна. 

Үүнээс үзэхэд хэрэг бараг тодорхой болсон байж ч мэдэх юм. Дээрх  хэрэг дээр нэр бүхий хоёр өмгөөлөгч ажиллаж байгаа ч сайн ажиллаж чадахгүй байна гэж талийгаачийн ар гэрийнх нь  үзжээ. Тэд Р.Булгамааг өмгөөлөгчөөр авах хүсэлтэй байгаа аж. Харин одоо холбогдох байгууллагууд ар гэрийнхэн болон олон нийтийн зүгээс гаргаж ирсэн энэхүү баримтуудад хэрхэн дүгнэлт  өгч тус хэргийг хэрхэн шийдэхийг харах л үлдэв бололтой.

Талийгаачийн ахаас гадна түүний ээж ч мөн шүүхийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, охиныг нь амиа хорлосон мэтээр ойлгуулж байгаад харамсч байгаагаа илэрхийлэн олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлээд байгаа юм. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа, эцсийн дүгнэлт гараагүй. Гэхдээ ар гэрийхэн нь үүнийг амиа хорлолт биш захиалгат аллага хэмээн үзээд байгаа юм.

Э.БУРАМ

NEWS.MN