Утаанд 800 тэрбумыг зарцуулжээ

Утаанд 800 тэрбумыг зарцуулжээ

12 сарын өмнө

Улаанбаатарчуудын тулгамдсан асуудал утаа болоод удлаа. Утаагүй зуух, гэрийн дулаалга хүртэл тараасан. Засгийн газрын хөрөнгө, олон улсын байгууллагын дэмжлэгээс утаа арилгах гэж 800 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Цэвэр агаар сан хүртэл байгуулсан. Гэвч амжилтад хүрээгүй. Нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг хамгийн их бохирдолтой гараад байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ххийсэн шалгалтаар агаар цэвэршүүлэгчийг зарим, сургууль цэцэрлэгийн удирдлагууд өрөөндөө тавьсан зөрчил илэрсэн. Манайхан утаатай иймэрхүү байдлаар тэмцээд байгаа юм. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Багануураас нүүрс авчирч иргэдэд хямдралтай үнээр өгсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед түүхий нүүрс оруулахыг 2019 оны тавдугаар сараас хориглож байна. “Тавантолгой түлш” төрийн өмчит компани байгуулагдсан. Тавантолгойн нүүрсийг ашиглаж байгаа. 200 гаруй залуус ажиллаж буй. Нэг уут сайжруулсан түлшийг 3750 төгрөгөөр худалдаж эхэлсэн. Энэ мэтээр нүүрс ашигласан түлээг нөөцлөх учиртай юм. Мөн хувийн хэвшлийн 12 үйлдвэр үйлл ажиллагаа явуулж байгаа ажээ. Нүүрсний утаа ээжүүдийн урагт нөлөөлөх хүртлээ дордсон гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага тодорхойлсон юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN