МАН-ын бүлгийг эвлэрүүлэх хоёр ажлын хэсэг байгуулагджээ

МАН-ын бүлгийг эвлэрүүлэх хоёр ажлын хэсэг байгуулагджээ

6 сарын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаад буй. Нэг хэсэг нь УИХ-ын дарга М.Энхболдынх, нөгөө бүлэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талынхан. Ингэж талцаж, хуваагдсан бүлгийг эвлэрүүлэх ажлын хэсэг хоёр талаас байгуулагдсан байна. УИХ-ын дарга М.Энхболдын талыхныг Л.Энх-Амгалан гишүүн ахалж, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд нь багтжээ.

Харин нөгөө талын ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахалжээ. Бүрэлдэхүүнд нь Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Х.Нямбаатар нар оржээ. Хоёр ажлын хэсэг гурван удаа уулзаж, эвлэрэх талаар ярилцсан гэнэ. Харин уулзалтын үр дүнгийн талаар  нэг ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан тодорхой хэлэх зүйлгүй байна.

Б.Учрал