Биеэ үнэлж байсан 15 эмэгтэйг саатуулав

Биеэ үнэлж байсан 15 эмэгтэйг саатуулав

10 сарын өмнө

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-нд саун массажны газруудад гэнэтийн шалгалт хийжээ.

Шалгалтаар 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлсэн байна. Тэд хотод оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-28 настай болох нь тогтоогджээ. Эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан хүмүүсийг давхар шалгаж байгаа аж.

Эх сурвалж: news1.mn