Эх орныхоо дархан хилийг УХАХ шийдвэрийг ЗАСГИЙН ГАЗАР нь гаргажээ

Эх орныхоо дархан хилийг УХАХ шийдвэрийг ЗАСГИЙН ГАЗАР нь гаргажээ

6 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны зургадугаар сарын 20-ны өдөр 337 дугаар тогтоолоор  Газрын тосны газарт /хуучнаар/ Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах эрх олгосны дагуу   Газрын тосны хайгуулын “Ар булаг XXIX” талбайд үндэсний хөрөнгө оруулалттай “Макс Ойл” ХХК-тай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г 2016 оны долдугаар сарын 06-ны өдөр байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2017 оны наймдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Ар булаг-XXIX” талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагааг явуулах 114 дүгээр тусгай зөвшөөрлийг найман жилийн хугацаатай олгосон. “Макс Ойл” ХХК Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг БОАЖЯ-аар батлуулан жилийн ажлын төлөвлөгөө төсвөө батлуулан хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Тус талбай нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын зүүн хэсэг Дорнод аймгийн Халх гол сумдын нутаг дэвсгэрийн зарим хэсгийн хамардаг. Талбай нь А ба Б гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд А нь 886км2Б нь  990. км2 хэмжээтэй байна.

Судалгааны талбайн өмнө талд БНХАУ-ын Эрээний газрын тосны сав газар байрладаг. Ар булагийн хотгор нь 2 улсын хилийг дамнан орших бөгөөд судлаачид Монгол улсын нутагт байгааг нь Хойд Арбулаг, БНХАУ-ын нутагт байгааг нь Өмнөд Арбулаг гэж нэрлэжээ.

Хил хамгаалах байгууллага нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгодоггүй бөгөөд “Макс Ойл” ХХК-д  Монгол Улсын Засгийн газартай байгуулсан БХГ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг үндэслэж, хилийн зурвас, бүсэд нэвтрэх түр зөвшөөрлийг 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс  олгосон.

-Монгол Улсын Хилийн тухай хуулийн 25.2-т “Хилийн боомт, зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А/97 тоот тушаалаар “Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг баталж, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 81 тоот захиргааны хэм хэмжээний эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлж, нийтээр дагаж мөрдөж байна. Мөн хуулийн 26.2.2-т “Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Засгийн газраас гаргасан шийдвэрийг үндэслэн улсын хил дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид 26.2.3-т “Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн зурваст улсын Хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил үйлдвэрлэл явуулах” гэж заасны дагуу хилийн зурваст түр нэвтрэх зөвшөөрөл олгодог байна.

-“Макс Ойл” ХХК нь хайгуулын үйл ажиллагаагаа явуулах зорилгоор “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 106, 05 дугаар сарын 16-ны өдрийн 134 дүгээр тогтоолуудын дагуу БНХАУ-ын 23 мэргэжилтнээр газрын тосны хайгуулын өрмийн ажлыг  гүйцэтгүүлсэн. Монгол Улсад одоогоор газрын тосны хайгуулын өрмийн ажлыг хийх /газрын гүн үрүү 3- 5 км өрөмдөх/  үндэсний компани байхгүй байна.

Ар булаг талбайн геологийн хурдас хуримтлал нь тектоникийн хувьд харьцангуй тогтвортой, сүүлийн хэсэгтээ өргөгдсөн ч тос үүсэх нөхцөлд нөлөөлөөгүй, сайн чанарын тос үүсгэгч чулуулагтай, петролиум систем бүрэлдэн тогтсон нь судалгааны ажлаар батлагдсан .

Макс ойл ХХК нь  2017,2018 онд Газрын тосны хайгуулын Арбулаг –XXIX талбайн А хэсэгт

 

-Эрлийн ажлын хүрээнд 2010 онд гүйцэтгэсэн 223 тууш.км хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын анхдагч материалд дахин боловсруулалт хийсэн бөгөөд уг дахин боловсруулалтын үр дүнгээр газрын тосны хайгуулын өрөмдлөг гүйцэтгэх  2 цэгийг  тогтоосон. -2017 онд  1 цооногийг өрөмдсөн. -2018 онд хайгуулын 2 дахь цооногийг 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл өрөмдсөн. Монгол улс, БНХАУ-ын хилийг дамнан орших Ар булаг хотгорт хийгдсэн дээрх компанийн  геофизикийн судалгааны ажлуудын үр дүнг нэгтгэсэн зургийг  гаргаснаар газрын тос агуулагч хотгорын гол хэсэг нь БНХАУ-ын талд, Монгол улсын талд орж байгаа хэсэг нь баруун тийш харьцангуй өргөгдөж гүний хэмжээ багассан, зүүн хойд хэсэгт тогтоогдсон газрын тосны хуримтлал бүхий бүтцийн төв хэсэг нь зүүн хойшоогоо үргэлжилж байгааг тогтоосон байна.  Энэ нь Монгол Улсын хил орчмын бүс нь газрын тосны хуримтлал үүсэх  өндөр хэтийн төлөвтэй талбайд хамаарч байгааг харуулж байна. Цаашид  газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээг тогтвортой хангахын тулд хөрөнгө оруулалт ихээр шаарддаг, эрсдэл өндөр, газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, газрын тосны  хайгуулын ажлыг эрчимжүүлэх, газрын тосны хэтийн төлөвийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай өнөө үед Арбулаг ХХIX талбайн А хэсэгт хайгуул судалгааны ажлыг хийх нь зүйтэй  байна.

 

БНХАУ-ЫН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ

ӨМНӨД АРБУЛАГ ТАЛБАЙН ТАЛААР

БНХАУ-ын нутагт байрлах  Өмнөд Арбулаг талбайд “Хуабей”  компани 2008 оноос хилийн шугамд тулган газрын тосны олборлолтын ажлыг хийж байгаа.

Макс ойл ХХК-ын 2018 онд өрөмдөх AР2018-2 цооногийн БУ 1160 20’ 17.1”, ХӨ 460  03’ 56.3” байршил болон Монгол улсын хилийн шугамаас цааш 200-300м зайд БНХАУ-ын талд газрын тос олборлолт явуулж  буй байдал

БНХАУ өөрсдийн талд байгаа энэ талбайн хайгуулын ажлын үр дүнгээр 2010 онд газрын тосны геологийн нөөцийг 3094 Х 104 тонн, таамаг нөөцийг 8115 Х 104тонн гэж тооцоолсон байна. Энэ үеэс олборлолт хийгдэж байгаа бөгөөд  бидэнд байгаа мэдээллээр  2010 онд 10*10тонн, 2011 онд 25*104 тонныг олборлосон бөгөөд 2012 онд 40*104 тонныг олборлохоор төлөвлөсөн байсан байна.

ULSTURCH.MN