БНЭУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД НУТАГ НЭГТ ЭМЭГТЭЙГЭЭ ЗОДОЖ, ХҮНД БЭРТЭЭСЭН ГЭВ ҮҮ

БНЭУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД НУТАГ НЭГТ ЭМЭГТЭЙГЭЭ ЗОДОЖ, ХҮНД БЭРТЭЭСЭН ГЭВ ҮҮ

10 сарын өмнө

Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдтой холбоотой ноцтой бичлэг цахим орчинд тархаад байна. Тодруулбал, Г.Ганболд нь Элчин сайдын яамныхаа өмнө нэгэн монгол эмэгтэйг зодож танхайрсан тухай бичлэг олон нийтэд хүрлээ.

Элчин сайд Г.Ганболдод зодуулан гэх бүсгүй үйл явцын талаар “Энэ хэрэг болох үед  Монгол Улсаас БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдын эхнэр, жолооч, туслах болон Энэтхэг улсын иргэд байсан” гэжээ. Мөн энэ үйлдэл нь ЭСЯ-ны камерт бичигдэн үлдсэн байна.

Зодуулсан бүсгүйн хувьд бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэн одоо эмчилгээ хийлгэж байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сард эхнэр нөхөр хоёр хандивын аян өрнүүлж, хоёр сартай охиноо зүрхний хагалгаанд оруулахаар Энэтхэгт очжээ. Гэвч дөрвөн сарын дараа эх орон руугаа буцах болсон ч олон асуудалтай тулгарсан байна. Улмаар ЭСЯ-аас тусламж гуйсан ч элчин сайд Г.Ганболд эсэргүүцэл үзүүлж, бүсгүйн цээж ходоод саван тус газар руу нь өшиглөсөн тухай нөхөр нь цахим орчинд оруулсан байна.

Харин энэхүү ноцтой үйл явдлын талаар Гадаад харилцааны яамнаас энэ тухай албан ёсоор тайлбар өгөөгүй байна.

П.ГОО
Оллоо.мн