ГИШҮҮД БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ ШАЛГУУЛАХАД БЭЛЭН ГЭВ

ГИШҮҮД БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ ШАЛГУУЛАХАД БЭЛЭН ГЭВ

12 сарын өмнө
УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, ЖДҮХС-гийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Энэ тухай албан бичгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тодруулбал,  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Н.Амарзаяа, А.Ундраа, М.Билэгт нарын зүгээс ЖДҮХ сангаас зээл авсан асуудлаар шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэж, бусад гишүүдээ бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахыг уриаллаа.

П.ГОО

Оллоо.мн