Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ

Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ

6 сарын өмнө

Өнгөрөгч шөнө дуудлагаар эрүүл мэндийн тусламж  үзүүлэхээр очсон түргэний эмчийн биед халдаж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, арван хоёрдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй “хэвлийгээр хүчтэй өвдөлт өгч байна” хэмээн Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгчээ. Уг дуудлагын дагуу түргэний эмч очиж өвчтөний биед үзлэг хийх явцад эмэгтэйн нөхөр согтуурсан байсан ба эмч рүү агсарч, хэл амаар доромжлон танхайрчээ. Улмаар өвчтөнийг эмнэлэгт хүргэхээр авч явах үед нөхөр нь согтуугаар автомашин жолоодож, түргэний машины араас мөргөсний улмаас машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учруулсан байна.

Уг хэргийн тухай өргөдөл гомдлыг, гэмтэл авсан эмч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан бөгөөд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

У.УРАНЦЭЦЭГ

emch

MEDEE.MN