Зургаан настай Хөвсгөлийн охин Дэлхийн аварга боллоо

Зургаан настай Хөвсгөлийн охин Дэлхийн аварга боллоо

10 сарын өмнө

/МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн 1-р ангийн сурагч 6 настай Лхагвадэмбэрэлийн Батжаргал Малайз улсын Куала лампур хотод энэ сарын 9,10-нд болж байгаа Дэлхийн цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээнд түрүүлж Дэлхийн аварга боллоо. Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн байна.

Мөн тус тэмцээнд оролцож байгаа Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд сургуулийн 6-р ангийн сурагч А.Саруулням дэд аварга, Эрдмийн далай сургуулийн сурагч Г.Жамьянмядаг  гүнзгий түвшинд 2 дахь жилдээ орж мөнгөн цом хүртсэн байна.

Өнгөрсөн онд тус аймгаас  8 сурагч оролцож Гэндэнпилийн Жамбалдорж анхны Дэлхийн аварга болж байсан бол энэ жил 2 дахь Дэлхийн аварга төрлөө гэж Тояа хүүхэд хөгжлийн академийн Хөвсгөл дэх салбарын багш Р.Дэлгэрсайхан мэдээллээ.

MONTSAME.MN