Д.ГАНТУЛГА ДАХИН ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

Д.ГАНТУЛГА ДАХИН ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ

6 сарын өмнө

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 27-нд нэгэн эмэгтэй гомдол гаргасан байна. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга түүний найз Э нар өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэсэн байна. Цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйн гомдлын дагуу хэрэг бүртгэлт явуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байгаа аж.

Дашрамд дурдахад, Д.Гантулга өмнө нь иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Уг хэрэг нь одоогоор прокурорын хяналтын шатанд байгаа юм.

aldar.mn