Ц.Нямдорж: Хоригийг хүлээж авбал энэ заваан засгаас чинь гарна шүү

Ц.Нямдорж: Хоригийг хүлээж авбал энэ заваан засгаас чинь гарна шүү

6 сарын өмнө

Онцлох эшлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригт гишүүд ихэд шүүмжлэлтэй хандаж байна.  Хоригийг хүлээж авах ёстой гэдэг байр сууриа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, бүлгийн шинэ дарга Тогтохсүрэн нар хатуу илэрхийлсэн бол Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайд, намын дарга, бүлгийн даргаасаа тас зөржээ.

Тэрбээр “Ерөнхийлөгч зураг төсөвгүй олон обьектод төсөв хуваарилсан байна гэж хориг тавьсан байхад, огт зураг төсөвгүй ажилд 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарга гэжээ. Ийм зарчимгүй байж болохгүй. Хоёрт, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал төсвийн шинэ төслийг УИХ-д хэн өргөн барих юм бэ, дахин өргөн барих эрх Засгийн  газарт байхгүй. Хэн нэг нь өргөн барилаа гэхэд цаг хугацааны хувьд аймаг нийслэл төсвөө оноос өмнө баталж чадахгүй болж 2019 оны нэгдүгээр сард цалин тэтгэврээ тавьж амжихаагүй болж байна. Гуравт, хэрвээ Ерөнхийлөгчийн ийм хууль бус хоригийг хүлээж авбал би энэ заваан Засгийн газарт чинь ажиллахгүй шүү, би та нартай нийлж хууль зөрчиж чадахгүй” гэв.

http://newsmedia.mn