Ж.МӨНХБАТЫН ЗӨВЛӨХ Т.ЗӨНБИЛЭГ IRISH PUB-Д ХАМААТАНТАЙГАА ЗОДОЛДЖЭЭ

Ж.МӨНХБАТЫН ЗӨВЛӨХ Т.ЗӨНБИЛЭГ IRISH PUB-Д ХАМААТАНТАЙГАА ЗОДОЛДЖЭЭ

11 сарын өмнө

УИХ-ын Ж.Мөнхбат өөрийн хэвлэлийн зөвлөх Т.Зөнбилэгийг “өнгөрсөн хагас сайн өдрийн орой 23 цагийн орчим тусгай кодтой хаалга бүхий орцондоо үл таних 2 этгээдэд боомилуулж, тархи болон нүүрэндээ хүнд гэмтэл авсан. Энэ нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат миний У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах талаар гарын үсэг зуруулж эхэлсэнтэй шууд холбоотой” гэсэн мэдэгдлийг олон нийтэд хандан хийсэн.

Харамсалтай эрхэм гишүүний улс төрийн өнгө аястай мэдэгдэл ор үндэсгүй байжээ. 2018 оны 11 дүгээр сарын 17 өдрийн 23 цагийн орчим сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах irish бааранд УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд уулзацгаасан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөх Т.Зөнбилэгийн нагац С.Мөнгөнсүх гэгч залуу ч байлцжээ.

Архинд халамцсан залуус хоорондоо маргалдаж улмаар С.Мөнгөнсүх гэгч Т.Зөнбилэгийн толгойн тус газар цохиж гэмтээсэн дуудлага СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст бүртгэгдэж, хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Маргалдагч этгээдүүд цагдаад өгсөн мэдүүлэгтээ “бид хувийн асуудлаар хоорондоо муудалцсан.

Улмаар зодоон үүссэн” гэсэн мэдүүлэг өгчээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэлийн зөвлөх Т.Зөнбилэг нь яруу найрагч Д.Төрбатын ууган хүү бол Сүхбаатарын Мөнгөнсүх нь Т.Зөнбилэгийн нагац нь юм байна.

updown.mn