Ерөнхийлөгч Х.Баттулга онц байдал зарлахад бэлдэж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга онц байдал зарлахад бэлдэж байна

11 сарын өмнө

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Давааг 2018.11.14-ны өдөр өөр албан тушаалд томилогдон ажиллах гэж буйтай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох хүртэл Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.

Гэвч энэ үйл явдал нь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарааж, ЗГ-ыг огцруулсаныхаа дараа төрийн эрхийг авахаар онц байдал зарлах үйл явцад бэлтгэж байгаа явдал юм. Тодруулбал онц байдал зарлах тухай хамгийн сүүлд гарын үсэг зурах хүн бол Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа байсан юм.

Source:https://todnews.mn/?p=26568