Өөхлөж унжсан гэдсийг арилгаж, чангалахад туслах үр дүнтэй 5 дасгал

Өөхлөж унжсан гэдсийг арилгаж, чангалахад туслах үр дүнтэй 5 дасгал

6 сарын өмнө

Өөхлөж унжсан биеийн хэсгийг багасгаж чангалахын тулд маш их цаг, хүч хөдөлмөр шаарддаг. Таны ойлгосноор бид энэ удаад хэвлийн өөхлөлтийн асуудлыг хөндөж байна. Та биеийн энэ хэсгээр өөх яаж хуримтлуулаад байгаагаа ч анзаараагүй байхад нэг мэдэхэд л унжсан гэдэстэй болчихдог, мэдээж илүүдэл жингээсээ тэгж амархан салж чадахгүй. Илүү их үр дүнд хүрэхийн тулд чухам ямар дасгал танд тохирохыг юуны түрүүнд олж тогтоох хэрэгтэй. Бидний танилцуулж буй дараах дасгалууд нь хэвлийн өөхлөлтийг богино хугацаанд багасгахад тусална. Дасгал хийсэн болчихоод өдөр нь пицца идээд байвал та үр дүнд хүрнэ гэж бодож байгаа бол горьдсоны гарз шүү. Бид юу гэх гээд байна вэ гэвэл, хүссэн зорилгодоо хүрэхийн тулд таваг дээрх хоолондоо мөн анхаарал хандуулах хэрэгтэй гэж сануулах гэсэн юм. Таны таваг дээрх хоол хэдий хэр эрүүл байна төдий чинээ үр дүн хурдан мэдрэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com