Хамрын ханиад эмчлэх энгийн аргууд

Хамрын ханиад эмчлэх энгийн аргууд

11 сарын өмнө

-Хамрын ханиад дөнгөж туссан үед тал аяга усанд таван дусал йод хий. Энэ уусмалаар өдөрт нэгээс хоёр удаа хамраа угааж, хоолойгоо зайл. Мөн энэ үед өдөрт гурван удаа алоэгийн шүүс, чацарганы эсвэл нохойн хошууны тосноос дөрвөөс зургаан дуслыг дусаах ашигтай. Эдгээр гарын доорхи хэрэгслийн ачаар салслаг бүрхүүл таагүй хорсож, хатгуулахаа болино.
-Сонгино, сармисыг ханиадны үед хэрэглэх хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Ялангуяа тэдгээрийн шинэхэн шүүс их сайн. Гэхдээ дангаар бүү хэрэглэ, учир нь салслаг бүрхүүлийг хэт цочроодог. Сонгино ба сармисны шүүсийг устай холь, үүний тулд нэг дусал шүүсийг 20 дусал устай хольж хэрэглэ. Эсвэл уг шүүсний нэг дуслыг таван дусал зөгийн балтай хольж болно.
-Та дөрвөн цаг тутамд хамрандаа каланхоэ буюу улаан манжингийн эсвэл байцааны шүүснээс 3-4 дуслыг дусаа.
-Хамар битүүрсэн үед ийм нэг арга хэрэглэж болно. Та зөгийн балнаас нэг цайны халбагыг авч, хоёр хоолны халбага буцалсан бүлээн устай холь. Хөвөнг хоёр хэсэг тасдан нарийхан хуйлж, энэ уусмалд норгож, эхлээд нэг хамарт дараа нь нөгөө хамарт хийж хорин минут байлгаарай.
-Улаан манжингийн шинэхэн шүүсийг хамартаа дусаахад мөн сайн үйлчилгээ үзүүлдэг. Түүнээс өдөр болгон таваас зургаан дуслыг дусааж хэрэглээрэй.
-Ангин туссан үед хүчтэй антибиотик уухын өмнө зарим нэг энгийн арга хэрэглэх ашигтай. Та хоолойгоо эмийн ургамлын хандаар зайлж, хөлөө халуун усанд дүрээрэй. Цангис жимсний шүүсийг зөгийн бал, луувангийн бүлээн шүүс, сармисны хандтай холин хоолой зайлж болно. Сармисны ханд бэлдэхийн тулд 100 грамм сармисыг сайн нухаж, 100 мл буцалсан бүлээн усанд байлган, таван цаг хандлаарай. Та буцалсан халуун усанд гич хийн найруулж, хөлөө дүрэн 10-15 минут суу. Сайн дулаалж бигнээрэй, салхи авахуулж болохгүй.
-Эмийн сангаас үрлэн хэлбэрээр С витаминыг худалдаж аваад час халуун усанд найруулж уу. Унтахын өмнө, орондоо ороод уух хэрэгтэй. Их хөлрөх тул салхинд цохиулж болохгүй. Гэхдээ энэ аргыг ходоодны ямар нэг өвчтэй хүн хэрэглэж огт болохгүйг анхаар.
/Өглөөний сонин/