Хамрын дусаалга хэрэглэхгүйгээр хамрын битүүг хэрхэн гаргах вэ: хамрын хөндийг цэвэрлэх 5 үр дүнтэй арга

Хамрын дусаалга хэрэглэхгүйгээр хамрын битүүг хэрхэн гаргах вэ: хамрын хөндийг цэвэрлэх 5 үр дүнтэй арга

11 сарын өмнө

Хэрвээ та харшилтай эсвэл хамрын ханиад болон томуу байнга хүрдэг бол энэ таагүй мэдрэмжийг өөрийн биеэр мэдэрч үзсэн л байгаа. Хамрын хөндий хөөж, нусаар дүүрдэг. Харшил болон амьсгалын дээд замын халдвар нь хамрын хөндийн өвчлөлд хүргэх түгээмэл шалтгаан болдог ажээ. Эмчийн жоргүйгээр төрөл бүрийн хамрын дусаалга, цацлага эмийн сангуудаар зарагддаг – эдгээр нь асуудлыг ямар нэгэн хэмжээгээр шийдэж өгөх нь мэдээж. Гэхдээ хамрын дусаалга, цацлагын хэт их хэрэглээ нь үр дүнгээ өгөхгүй эсвэл тэр ч бүү хэл эрүүл мэндийн байдлыг удаан хугацаагаар муутгахад ч нөлөөлөх аюултай юм. Аз болж тухайн хам шинжийг гэрийн нөхцөлд эмчлэх энгийн аргууд байдаг ажээ. Хамрын хөндийн өвчлөлийг гэрийн нөхцөлд анагаах 5 арга Та бүхэндээ айл болгонд байдаг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээр эмчлэх энгийн аргыг танилцуулья.

1. Давсны уусмалаар цэвэрлэх Хэрвээ танд хамар угаах сав байгаа бол давстай уусмал хийж хамарт байгаа нусыг цэвэрлэж болно. Дараах байдлаар цэвэрлэгээг хийнэ: ¼ ц.х давсыг 1 стакан бүлээн усанд уусгана Уусмалаа саванд хийнэ. Угаалтуур дээрээ бөгтийж зогсоод толгойгоо бага зэрэг зүүн тийш болгоно, энэ үед баруун хамартаа устай саваа барьж усаа зөөлөн гоожуулна Одоо толгойгоо баруун тийш эргүүлээд хоёр дахь хамраа угаана Зөөлөн нийгээд дэвтсэн нус болон давсны уусмалыг бүрэн цэвэрлэнэ Энэ цэвэрлэгээг өдөрт ядаж нэг удаа хийж байх хэрэгтэй.

2. Уураар утах Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Уураар амьсгалах нь нусыг дэвтээж гадагшлуулах, хуурайшсан арьсыг чийгшүүлж өгнө. Зарим нэг бүс нутгуудад хамрын хөндийг цэвэрлэхдээ хальсанд нь чанасан төмсний уурыг ашигладаг. Усанд төмсийг хальстай нь чанаад ууранд нь зогсоно. Дараах байдлаар хийнэ: Саванд ус хийгээд (хальстай төмсөө хийж болно дараа нь хийсэн ч болно) буцалгана Усаа 1-2 минут байлгаж хөргөнө Толгой дээгүүрээ алчуур тавиад ууранд нь толгойгоо бөгтийлгөж зогсоно 10-15 минутын турш хамраараа уурыг амьсгална Анхаар! Ууранд хэтэрхий их ойр зогсож болохгүй, эс бөгөөс хамрын хөндийг түлэх эрсдэлтэй. Гүнзгий амьсгал авах ч хэрэг байхгүй. Жирийн амьсгалдгаараа амьсгална, хамгийн гол нь хамар болон хамрын хөндийг л чийгшүүлэх гэж байгаа шүү дээ.

3. Далайн давстай ус эсвэл давстай усаар зайлах Давстай усаар (далайн давс бол бүр л сайн) зайлахад цочирсон хоолойг тайвшруулдаг. Та дараах байдлаар цэвэрлээрэй: 0,5 ц.х давсыг 1 стакан бүлээн усанд хийж уусгана Хоолойгоо хэдэн минутын турш зайлаад асгана Уг цэвэрлэгээг өдөрт хэд хэдэн удаа таагүй мэдрэмж арилтал хийнэ.

4. Цагаан гаа, нимбэг болон зөгийн балтай цай Нимбэг, цагаан гаа болон зөгийн балтай цай – хамар битүүрэх, ханиад томууны шинж тэмдгийг хүчтэйгээр дарах гурван бодис юм. Энэ гурван орц хоолойн өвчнийг намдаана, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Уг ундааг бэлдэхэд маш амархан: Хэдхэн хэрчим цагаан гааг усанд хийж хэдэн минут буцалгана Цайгаа хэдэн минут хөргөөрэй Дээрээс нь 1-2 зүсэм нимбэг, 1 ц.х зөгийн бал хийж сайтар хутгана. Бас цайгаа хандлахаа мартаж болохгүй. Уг цайг өдөрт хэд хэдэн удаа ханиад томууны шинж тэмдэг арилтал ууна.

5. Кайен перец Капсаицин гэх идэвхтэй бодис кайен перцэнд агуулагддаг – нус, цэрийг гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг. Кайен перцийг дараах байдлаар ашиглана: ¼ ц.х перецийг (зарим нэг хүмүүст хутганы үзүүр дээрх хэмжээ ч хангалттай байдаг) болон ½ ц.х зөгийн балтай холино Перецтэй зөгийн балыг амандаа хийгээд бага зэрэг уусгана дараа нь залгиарай. Долоо хоногийн турш өдөрт хэд хэдэн удаа уг бодисыг хэрэглэж болно. Мөн дээрх аргуудаас гадна хамрын хөндийг дараах байдлаар цэвэрлэх бүрэн боломжтой: Хэрвээ тасалгаа хэтэрхий хуурай бол агаар чийгшүүлэгч ажиллуулаарай Өдөрт хангалттай хэмжээний шингэн ууна Харшил хөдөлгөх хүчин зүйлээс зайлсхийнэ, мөн тамхины утаа зэргээс зугтаа Хэрвээ дээрх аргууд нь нөхцөл байдлыг хэдэн өдрийн дотор сайжруулж чадаагүй бол мэргэжлийн эмчид хандан үзүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com