Дэлхийн хамгийн үнэтэй 10 ном

Дэлхийн хамгийн үнэтэй 10 ном

7 сарын өмнө

Хүн төрөлхтний хамгийн үнэ цэнэтэй оюуны бүтээл бол яахын аргагүй ном мөн.  Та бүхэндээ ыг танилцуулж байна.

1. The Codex Leicester, Leonardo Da Vinci — 30.8 сая ам.доллар /1994 он/

Агуу сэтгэгч Леонорда Да Винчигийн 1500-аад оны үед бичсэн “Да Винчийн код” /The Codex Leicester/ хэмээх   сарны туяа, усны шилжилт хөдөлгөөн, эртний юмсын тухай гэх мэт шинжлэх ухааны  бүтээлч, онол, бодролын  гар бичмэлийг 1994 онд  Майкрософтын эзэн  Бил Гейтс гар бичмэлийг скайнердэж анх “Windows 95” –ын screensaver-т оруулсан байдаг нь олонд танилцуулахад тустай үйл болжээ. Мөн дэлхийн олон улс оронд үзэсгэлэнгээр дэлгэн гаргадаг байна.

 2. The Gospels of Henry the Lion, Order of Saint Benedict — 11.7 сая ам.доллар /1983 он/

Саксоны гүн “Арслан” Хэнригийн шийдвэрээр Брунсвикийн Гэгээн Блайз католик сүмийн хамбын удирдлагаар  “The Gospels of Henry the Lion” нэртэй номыг 1983 онд Лондонгийн Сотбигийн дуудлагын худалдаанаас Германы Засгийн газар 8,140,000 фунтээр худалдан авчээ. Энэ нь өнөөгийн ханшаар 11.7 сая ам.доллар болно гэж тооцож байгаа гэнэ. Нийт 266 хуудастай. Үүнээс 50 хуудас нь бүтэн зурагтай ажээ.

 

3. Birds of America, James Audubon — 11.5 сая ам.доллар / 2010 он/

“Америкийн шувууд” хэмээх эл ном 2000 онд Кристийгийн дуудлага худалдаагаар 8,802,500 ам.доллараар зарагдаж байжээ. Гэтэл арван жилийн дараа 2010 онд Лондонгийн Сотбигийн дуудлага худалдаагаар анхны хэвлэл нь бүрэн эхээрээ  7,321,250 фунт буюу ойролцоогоор 11.5 сая ам.доллараар зарагдаж рекорд тогтоосон байна. Уг нь  энэ номыг 7-10 сая ам.долларын хооронд зарагдана хэмээн  үзэж байсан ч шинэ дээд амжилт тогтоож дээрх үнээр зарагдсан гэнэ. Дэлхийд энэ ном 199 ширхэг бүрэн бүтэн байдаг гэнэ.

4. The Canterbury Tales /Geoffrey Chaucer/ —7.5 сая ам.доллар /1998 он/

1998 онд Лондонгийн Кристигийн дуудлагын худалдаагаар XV зуунд хэвлэгдсэн “The Canterbury Tales” хэмээх номын анхны хэвлэл  4.6 сая фунт буюу 7.5 сая ам.доллараар зарагдаж байжээ. 1477 оны анхны хэвлэлээс 12 ширхэг нь одоогоор мэдэгдэж байгаа. Энэ  номны анхны дуудлага худалдаа 1776 онд болж Жон Рэдклиффээс Иэрл Фитцуиллиам 6 фунтээр худалдан авч байжээ. Жеоффри  Чаусэрийн /Geoffrey Chaucer/ энэ ном нь 14-р зуун /1370-1380 оны/ түүхийг, шашин сүм хийдийн амьдрал тэмцлийн  тухай өгүүлсэн шүлэг найраг болон үргэлжилсэн үгийн хэлбэрээр англи хэл дээр гараар бичигджээ.

5. First Folio /William Shakespeare/ — 6.1 сая гаруй ам.доллар /2001 он/

Английн алдарт жүжгийн зохиолч Уиллям Шексперийн түүхэн, эмгэнэлт, инээдмийн жүжгийн зохиолуудын цуглуулга болох “First Folio” хэмээх ном 1623 онд Шексперийг нас барсны дараа хэвлэгдэн гарчээ. Тухайн үедээ нь ын нэг болжээ. Дэлхийд ховор ном цуглуулагчдын гарт 228 ширхэг ном байгаа гэж тоцоолдог байна. Энэ номонд инээдмийн,  түүхийн, эмгэнэлт зэрэг 36 жүжгийн зохиол орсон байдаг юм байна.  Эл номыг 2001 онд 

 6.The Gutenberg Bible — 5.4 сая ам.доллар        / 1987 он/

1450-1455 онуудад хэвлэгдсэн “Гутенбергийн Библи” хэмээх Библи судар 1987 онд 5.4 сая ам доллараар Нью Йоркт  зарагдаж байжээ.Харин  өмнө нь 1978 онд 2.4 сая ам.доллараар зарагдаж байжээ. Германы Майнцад латин хэлээр бичигдсэн өнгө үзэмж, гоо зүй сайтай, чанартай энэ ном дэлхийд ердөө бүрэн болон бүрэн бус хувилбараараа 49 ширхэг байдаг гэнэ.

   

7. Traitй des arbres fruitiers  /Henri Louis Duhamel du Monceau/ — 4.5 сая ам.доллар /2006 он/

1768 онд Хенри Луис Духамел Ду Монкеауйгийн  "Жимсний модны шастир" (Treatise on Fruit Trees) гэх номонд  жимсний моддын төрөл зүйлийн тухай дэлгэрэнгүй зураг тайлбартайгаар франц хэл дээр бичсэн байдаг бөгөөд 2006 онд 4.5 сая ам.доллараар зарагдаж байжээ.

   8.Geographia Cosmographia /Claudius Ptolemy/ — 4.2 сая ам.доллар / 2006 он/

Эртний Грекийн астраномич, газарзүйч, математикч Клаудиус Птолему  Ромын эзэнт гүрний 2-р зууны үеийн дэлхийн газар нутгийг харуулсан газрын зургийг  1477 онд атласаар хэвлэсэн. Энэ нь  бөгөөд  анхны хэвлэмэл /бараар/ аргаар бүтээсэн ном юм гэнэ. Энэхүү “Geographia Cosmographia” номын   нэг хувилбар нь Лондонд 2006 онд Сотбигийн дуудлага худалдаагаар 2,136,000 фунт буюу  4.2 сая ам.доллараар зарагдсан байна.

 

 

 

 

 

 9. The Tales of Beedle the Bard /J.K. Rowling/ —3.98 сая ам.доллар / 2007 он/

"The Tales of Beedle the Bard” хэмээх ном нь алдарт “Харри Поттер”-ийг зохиосон  Британийн алдарт зохиолч Жоанна Роулингийн ном юм.  Өмнө нь хүүхдэд зориулсан ном нимгэн байдаг байжээ. Гэтэл Ж.Роулинг зохиолч маань “Харри Поттер”, “Deathly Hallows” зэрэг нүсэр том хэмжээний ном бичиж эхэлжээ. Дээрх ном үүний адил том хэмжээний хүүхдийн ном юм.  Харин эл номыг 2007 онд дуудлага худалдаагаар 3.98 сая ам.доллараар зарсан байна.

 

10. The First Book of Urizen  /William Blake/ — 2.5 сая ам.доллар /1999 он/

1794 онд хэвлэгдсэн “Уризэний анхны ном” (The First Book of Urizen) хэмээх ном нь  Сотбигийн 1999 оны дуудлага худалдаагаар 2.5 сая ам.доллараар зарагдсан амжилтаар 10-р байранд орсон байна. Энэ ном нь Уиллиам Влэйк (William Blake)–ийн цуврал ном бөгөөд зураг, тайлбар хавсаргасан,  агуулга нь шашны үзэл сургаал, дарлал, хавчлагын язгуур эх үндэс, түүний учир шалтгааныг ойлгуулах, тайлбарлах, түүнээс холдуулах утгатай элэглэсэн хэлбэрээр бичигдсэн ном ажээ.