27 ГИШҮҮН У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХААР ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

27 ГИШҮҮН У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХААР ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

6 сарын өмнө

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн албан бланкин дээрээ Засгийн газрыг огцруулах гарын үсгийн гишүүдээр зуруулж эхлээд байсан. Тэрээр дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдод Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барилаа. Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барихад гарын үсэг зурсан гишүүд Энэ талаараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Би Монголын ард түмнээс уучлал гуйж байна. Төрийн тог дор ой байлгах төрийн түшээд бид Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьж байгаадаа хүлцэл өчье. Бид Монголын том эрх ашгийн төлөө ийм үйлдэл хийж байна. Засгийн газрыг огцруулах үндэслэлийг өргөн барих гол үндэслэл нь,

НЭГД: ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхний ААН-үүддээ авсан.

ХОЁРТ: Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын үүргээ биелүүлж чадахгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй буйгаа зарлаж байгаа.

ГУРАВТ: Гадаадын иргэнд лиценз зарсан, ЖДҮХС-гаас зээл авсан сайд нартаа хариуцлага авч чадаагүй. Барьцаалагдсан байдалтай ажиллаж байна.

ДӨРӨВТ: Ерөнхийлөгч аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлд төсөв тавь гэсэн чиглэл өгмөөр байсан ч тусгаж оруулж ирээгүй. Гэтэл одоо хоригийг хүлээж ав гэж бүлэгтээ тулгасан явдал.

ТАВДУГААРТ: Оффшор бүсээс хөрөнгө оруулж ирэх ажил гацсан

ЗУРГААДУГААРТ: Төрийн байгууллага дээр иргэн амиа алдсан, гадны орны байгууллага манай,улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахыг завдсан" гэв.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ОГЦРУУЛАХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮД-

1. Д.Хаянхярваа

2. А.Ундраа

3. Н.Амарзаяа

4. Ц.Мөнх-Оргил

5. Л.Энх-Амгалан

6. Д.Оюунхорол

7. М.Билэгт

8. Г.Мөнхцэцэг

9. Б.Дэлгэрсайхан

10. Б.Саранчимэг

11. Н.Оюундарь

12. Ё.Баатарбилэг

13. Г.Тэмүүлэн

14. Ж.Бат-Эрдэнэ

15. Ж.Эрдэнэбат

16. М.Энхболд

17. Д.Тэрбишдагва

18. Б.Ундармаа

19. О.Содбилэг

20. Ш.Раднаасэд

21. С.Бямбацогт

22. Б.Чойжилсүрэн

23. Н.Номтойбаяр

24. Ж.Мөнхбат

25. Л.Мөнхбаатар

26. Ц.Цогцолмаа

27. Д.Ганболд

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН

medee.mn