Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна

Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна

11 сарын өмнө

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд “Дэлхийн 00-ийн өдөр”-т зориулсан арга хэмжээг зохион байгууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор дэлхий дээр 2,4 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй байна гэсэн судалгаа гарчээ. АЦБ-ийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулснаар суулгалт өвчнийг 26 хувь, нас баралтыг 65 хувиар бууруулдаг байна. АЦБ-д нэг ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд эрүүл мэндэд зарцуулах зардлыг 5,5-8 ам.доллараар хэмнэж болох тооцооллыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан аж.

Монгол Улсын хүн амын 68 хувь нь 2015 оны байдлаар хот суурин газар амьдарч байгаа бөгөөд нийслэлд 1,4 сая хүн амьдарч байгаагийн 48,8 хувь нь сайжруулсан АЦБ-аар хангагджээ. Мөн гэр хорооллын айл өрхийн 97,3 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас нүхэн жорлон ашиглаж байгаа юм байна. Иймд гэр хорооллын бие засах газар нь стандарт шаардлага хангахгүйгээс энгийн нүхэн жорлонгоос шууд хамааралтай хөрс, ус, орчны бохирдол нэмэгджээ.

Судалгаанаас үзэхэд Улаанбаатарын гэр хорооллын 180 гаруй айл өрхийн 90 гаруй хувь нь ийм нүхэн жорлон ашиглаж байгаа юм. Энэ зуунд дэлхий нийтийн анхаарал татаж байгаа гол асуудал бол хүн амыг ундны усаар хангах, АЦБ-ийн хүртээмжийг дээшлүүлэх явдал гэдгийг онцолж байна.

П.УРНАА

medee.mn