Дэлхийн банк: Монгол эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 15 хувиар доогуур байна

Дэлхийн банк: Монгол эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 15 хувиар доогуур байна

7 сарын өмнө

Дэлхийн банкны ахлах эдийн засагч Ахим Даниел Шмилэн, “Монгол улс дахь хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” судалгааны үр дүн, зөвлөмж илтгэлдээ, “Зөвхөн хөдөлмөрийн салбарт төдийгүй маш олон салбарт жендерийн асуудал яригдана. Жендерийн тэгш байдлын хувьд Монгол дундаж буюу боломжийн үзүүлэлттэй улс юм. Гэхдээ хөдөлмөрийн салбарт жендерийн тэгш бус байдал байсаар байгаа нь макро эдийн засгийн үр ашгийг бууруулах, ажил эрхлэлт нь эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, хүчирхэгжүүлэх шууд арга хэрэгсэл болох боломж хязгаарлагдана. Мөн эмэгтэйчүүд ажил эрхэлснээр бий болох дам үр нөлөө буюу нийгэм дэх эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй байх боломж хязгаарлагдана" хэмээсэн юм.

Судалгааны онцлох үзүүлэлтүүд

-Монгол эмэгтэйчүүдийн үйлдвэрлэл болон оффист ажиллах үзүүлэлт Өмнөд Солонгостой ижил байна

-Хэрвээ эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдтэй адил боломж нөхцөлийг олгосон бол нэг ажилчинд ногдох бүтээмж 7-18 хувиар өндөр байх байлаа.

-Хотжилт, хүн амын хөгшрөлт зэрэг чиг хандлага нь эмэгтэйчүүдийн зах зээл дээр болон өрх гэртээ гүйцэтгэх үүрэг хариуцлагын хоорондох зөрүүнд нөлөөлдөг.

-Бус нутгийн нэлээд хэдэн оронд гэр бүлийн бизнест цалин хөлс авалгүй ажиллах явдал эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдтэй харьцуулахад 2-3 дахин их байна. Тиймээс эмэгтэйчүүдийн зах зээлд болон өрх гэртээ гүйцэтгэх үүрэг хариуцлагын талаар гарч буй зөрүүг арилгах хэрэгтэй юм.

-Ажиллах хүчний оролцооны төвшин эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад эрэгтэйчүүдийнх өндөр байна.

-Монголд ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн дундаж цалин ажил эрхэлж буй эрэгтэйчүүдийнхээс 15 хувиар доогуур байна.

-Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд төвлөрч ажиллах эдийн засгийн салбарууд болон сурах чиглэлүүд өөр, өөр байна. Гэтэл Монгол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү боловсролтой байх хандлагатай байна.

-Ахмад настан болон хүүхэд асрах үйлчилгээний чанар, тоо хэмжээ хангалтгүй гэж олон эмэгтэйчүүд үзэж байна. Монгол цэцэрлэгийн үйлчилгээний өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна.

-Хүүхдээ харахын тулд ажил хийхгүй байгаа гэсэн шалтгааныг эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд 15 дахин олон удаа хэлж байна.

-Эмэгтэй хүн амьдралынхаа дийлэнх хэсгийг эр нөхрөө дэмжих туслах, үр хүүхдээ өсгөж  хүмүүжүүлэхэд зориулах ёстой гэсэн нийгмийн хүлээлт байсаар л байна. Зарим эмэгтэйчүүд нийгмийн энэхүү хүлээлтийг хангахын зэрэгцээ амжилттай ажил хөдөлмөр эрхэлж байдаг бол зарим эмэгтэйчүүдийн хувьд ингэхийн тулд шаардлагатай өндөр настны болон хүүхэд харах асрах үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Мөн хууль эрх зүйн орчин ба хөдөлмөр зуучлалын үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд ба бичил бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж Дэлхийн банкны шинжээчид зөвлжээ.

n24.mn