​УТААНААС ҮҮДЭЖ ЖИЛД 4000 ГАРУЙ ИРГЭН АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА

​УТААНААС ҮҮДЭЖ ЖИЛД 4000 ГАРУЙ ИРГЭН АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА

11 сарын өмнө

Нийслэлийн иргэд биднийг дөрвөн том эх үүсвэрийн утаа бохирдуулж байна. Тодруулбал гэр хорооллын 218, 665 өрх, 3000 орчим нам даралтын зуух, 331, 564 тээврийн хэрэгсэл дээр нь дулааны цахилгаан станцууд. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар утаанаас үүдэж жилд улаанбаатар хотод 4000 гаруй хүн нас барж байгааг тогтоожээ.

Агаарын бохирдол нь харвалт, зүрх, судасны өвчин, уушигны өвчлөл болоод амьсгалын замын өвчний шалтгаанаас үүдэлтэй байна. Уушигны хатгалгаагаар нас барж байгаа хүүхдүүдийн дийлэнхи нь агаарын бохирдлоос үүдэлтэй. 100 000 хүн тутамд ногдох агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын тоо 132 буюу дэлхийн дунджаас 1,4 дахин их байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан эмхэтгэлээс харахад сүүлийн 10 жилд утаанд агуулагдах хорт бодисын агууламж стандартад заасан хэмжээнээс тогтмол өндөр байгаа нь хүн амын дунд халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалгаан болж байна. 2008 оныг 2016 онтой харьцуулахад 10 000 хүн амд зүрх судасны тогтолцооны өвчин 1,7 дахин, амьсгалын тогтолцооны өвчин 1,6 дахин өсчээ.

zarig.mn