УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын мэдэгдлийн хариуд зөвлөхийнх нь биед халдсан уу

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын мэдэгдлийн хариуд зөвлөхийнх нь биед халдсан уу

6 сарын өмнө

Бямба гарагт хуралдсан  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэн үг олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэрбээр:

-Өнөөдөр валютын ханштай холбоотой хамгийн чухал асуудлыг хэлэлцэх гэж байна. Ард түмний амьдралтай холбоотой хамгийн чухал асуудал ш дээ.  Сангийн сайд суух ёстой гэдэгт би санал нэг байна. Өчигдөр хориг ярьж байхад Сангийн сайд ч, Шадар сайд ч байгаагүй. Бүх сайд нь энд байх ёстой ш дээ. Сайд нараа оруулж ирээч Г.Занданшатар аа. Ер нь УИХ, Засгийн газрын зарчим алдагдаад удлаа. Одоо яах юм бэ, УИХ-ын дарга аа!

Энэ байдлаараа Засгийн газар нь ч огцорч, УИХ нь ч тарах хэрэгтэй. 

ЖДҮ-тэй холбогдсон сайд нар, албан тушаалтнуудад хариуцлага тооц гэж шаардаад удаж байна. Нэг хэсэг нь  уучлалт гуйгч нар төрлөө, уралдаж зээлээ төлөгч нар төрлөө, уралдаж сайн, сайхан шударга хүн болох гэсэн уралдаан өрнөсөн. Өнөөдөр эргээд энэ асуудлыг шүүмжилж, үнэнийг нь хэлсний төлөө мань мэтийг нь хэвлэлээр намнаж, янз бүрийн байр савны асуудал гаргаж тавьж, нэр хоч өгч байна.

Ийм . Ер нь 1937 он ирж байгаа юм уу, юу болж байгаа юм бэ. . Тиймээс УИХ-ын гишүүддээ хандаж уриалж байна. Тарцгаая. Миний бие  гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг энэ мэдэгдлээ хийсний дараа нь буюу

Энэ талаар гишүүн өөрийн нүүр номондоо “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халджээ. Төмрөөр толгойн тус газар нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож нүүр амыг нь гэмтээсэн байна.

Орцонд болсон явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. . Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” хэмээжээ.

livetv.mn