MCS БА “ЖЕНКО“-ГИЙН НУУЦ ТОХИРОО

MCS БА “ЖЕНКО“-ГИЙН НУУЦ ТОХИРОО

6 сарын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга, "MCS" группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал нар энхийн “гэрээ” байгуулсан талаарх жиг жуг ойрын өдрүүдэд чих дэлсэв. Улстөр бизнесийн салбарт мөнхийн дайсан байдаггүй гэдэг бодит жишээг тэд ирэх өдрүүдэд харуулах нь. Ерөнхийлөгч Х.Баттулга, "MCS"-ийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал нар саяхнаас хэд хэдэн удаа Баянгол зочид буудалд уулзсан байна. Энэ уулзалтаар Ж.Оджаргал Тавантолгойд сүүдрээ ч тусгахгүй гэх ам тангараг өгсөн гэх. Түүнчлэн Баянхонгор аймагт байдаг зэсийн том ордоо ч улсад өгөх тохироог хийжээ.

Ийнхүү олон жил ил далд тулаан өрнүүлсэн акулууд хэл амаа ололцов. Харин тэднийг ийнхүү баярын тууз хайчлах үйл явцад таагүй хандаж байгаа хэсэг хүмүүс байгаа гэнэ. Тэд бол “Женко” Х.Баттулга, "MCS"-ийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал дунд яс хаяж, хов зөөж “амьдардаг” З.Энхболд, А.Гансүх, Л.Элдэв-Очир Л.Энх-Амгалан нар юм. Учир нь Х.Баттулга, Ж.Оджаргал нарын тохиргоо эдгээр нөхдийг ажил амьдралаас нь салгаж мэдэх нь гэнэ. Харин Төрийн тэргүүнтэй нууцхан тохироо хийж, хангалттай “бэлэг” өгсөн Ж.Оджаргал Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын суудалд залрахаар бэлтгэлээ базааж эхэлсэн сурагтай.

П.Анир

olloo.mn