УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга болох уу

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга болох уу

11 сарын өмнө

Арваннэгдүгээр сарын 12-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын дарга С.Батболдыг хариуцлагагүй ажилласан хэмээн үзэж, огцруулах шийдвэр гаргасан билээ. Энэ сарын 29-нд НИТХ хуралдаж, хотын дарга С.Батболдыг огцруулах Ерөнхий сайдын захирамжийг хэлэлцэхээр тогтоод буй юм.

Түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга болно гэсэн мэдээлэл түгэх болов. Ж.Энхбаяр ойр ойрхон сэтгүүлчдэд тайлбар өгч, уучлал гуйж байгаа нь хотын даргын суудалд тухлах төлөвлөгөөнийх нь нэг хэсэг бололтой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нэг гэгдэж буй бөгөөд “Шаардлагатай бол УИХ-ын гишүүний суудлаасаа бууж, шалгуулна” хэмээн мэдэгдсэн билээ.

Д.ТУЯА

medee.mn