Ѳѳрийн гараар амиа егүүтгэх тохиолдол ѳдѳрт 3-5 гарсаар байна

Ѳѳрийн гараар амиа егүүтгэх тохиолдол ѳдѳрт 3-5 гарсаар байна

7 сарын өмнө

-АМИА ХОРЛОСОН ТОХИОЛДЛЫН ХАМГИЙН БАГА НЬ 10 НАСТАЙ ХҮҮ БАЙНА-

Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон тохиолдол сүүлийн нэг сар ихээр гарах болсон тухай мэдээлэл ѳгѳв. Аравдугаар сарын сүүлээс эхлэн ѳнгѳрсѳн долоо хоног хүртэл иргэн ѳѳрийн гараар алтан амиа егүүтгэсээр байна. Амиа хорлосон тохиолдол болгоны цаг хугацаа хоногийг хѳѳж үзвэл, долоо хоногийн сүүлийн ѳдѳр ихэнх нь бүртгэгдсэн байх аж. Мѳн нэг ѳдѳр 3-5 иргэн ѳѳрийгѳѳ хорложээ.

Амиа хорлох тохиолдол бүрийн ард ямар нэгэн учир шалтгаан бий. Нийгмийн хэт их нэгнээ гутаан доромжлох үзэгдэл, улс тѳрийн тогтворгүй байдал, нүдээ олоогүй эмх замбараагүй шийдвэрүүд, ажилгүйдэл, архидалт гэх зэрэг хүчин зүйлүүд нѳлѳѳлж буй талаар сэтгэл зүйчид анхааруулсаар байгаа юм.

Харин хамгийн их нѳлѳѳлж буй нь хэт задгай сошиал хэрэглээ гэдгийг онцлон хэлж байгаа. Нийгмийн хүчин нѳлѳѳнѳѳс гадна гэр бүлийн таагүй харилцаанаас үүдэн гэнэтийн шийдвэр гаргаж, амиа зольсоор байна. Нэг л ѳглѳѳ сэрэхэд бидний дундаас тэдгээр хүмүүс хайртай бүхнээ орхин харуусал тээсээр одсоор байна. Амиа хорлосон гэх хэргийн талаар доор мэдээлэв. Зарим тохиолдлыг хассан болно.

-ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ ҮЛДЭЭГЭЭД ААВ НЬ ҮРСЭЭ ОРХИОД ОДЖЭЭ-

Арван нэгдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн наймдугаар хороо Жаргалантын аманд дахь модноос өөрийгөө боймолсон хүн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт бүрэлдэхүүн очиж шалгахад,  хэн болох нь үл мэдэгдэх иргэн тус аманд байх  гацуур модноос саарал өнгийн мяндсан олсоор өөрийгөө боймолсон байжээ.

Мөн тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 12 тоотод эрэгтэй 30 настай З нь гэртээ гал тогооныхоо тавилгын тавцангаас хүрэн өнгийн дурдан бүсээр боож нас барсан хэрэг гарчээ. Талийгаач амиа хорлохын өмнө ар гэрийнхэндээ гэрээслэл үлдээсэн байсан аж.

Мөн энэ өдөр Баянгол дүүргийн 20-р хороо “Их Ноёд” ХХК-ний хашаанд байрлах харуулын ажилтай эмэгтэй 53 настай өөрийгөө боож нас баржээ. Хэргийг тодруулбал, тухайн өдөр талийгаач Э нь гэрийнхээ чагтны уяанаас өөрийгөө боож амиа хорлосон байдалтай олсон байна.

Арван нэгдүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Эрдэнэ толгойд эрэгтэй 41 настай Д нь хашаандаа байх гаражын дээврийн модноос автомашины суудлын бүсээр хоолойгоо боож нас барсан. Иргэн Д нь амиа хорлохынхоо өмнө хэдэн өдөр эхнэртэйгээ гэр бүлийн таагүй харьцаатай байсны улмаас олон хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд сэтгэл санааны гүн хямралтай байжээ.

Энэ сарын 4-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шарга морьтын эцэст 30 настай эмэгтэй модноос өөрийгөө эрээн өнгийн даавуугаар амиа хорлосон байдалтай нас барсан.

Мөн тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 28-р дугаар хорооны нутаг дэвсгэрт эрэгтэй 55 настай  М нь гэрийн тоононы хөндлөвч төмрөөс сураар өөрийгөө дүүжилсэн байдалтай нас барсан хэрэг гарсан. Талийгаач хүүхдүүддээ хандан гэрээслэл бичиг үлдээгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амиа хорлосон байна.

Түүнчлэн орон нутаг арван нэгдүгээр сарын 1-ны өдөр 10-хан настай хүү өөрийн гэрийн тоононоос дээлнийхээ бүсээр хоолойгоо боож нас барсан хэрэг гарсан.

Энэ  сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын тавдугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхэр шанд” гэх газарт нутаглаж байсан, хурдан морь унадаг 13 настай хүү боомилж нас барсан байдалтай олджээ. Хэргийг тодруулбал, тус алдарт уяачийн унаач 13 настай Р гэх хүү морины зүчээнд малын уяагаар хоолойгоо боосон байдалтай нас барсан байсныг хөрш айлын хүн олж, цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байдаг.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn