Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЛАА

Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЛАА

11 сарын өмнө

Энэ оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хурд" хорооллын "Кэй Эйч" апартментийн 11 давхраас 22 настай Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан гэх хэргийн тухай өмнө нь бид мэдээлсэн билээ. Урьдчилсан дүгнэлтээр түүний үхэлд гадны нөлөө байхгүй хэмээн цагдаагийн албаны эх сурвалж мэдээлж байгаа бол талийгаачийн ар гэрийнхний зүгээс охиноо хүнд алагдсан хэмээн үзэж байгаа.

Тэгвэл Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс задлан шинжилгээний хариу албан ёсоор гарч хариуг мөрдөн байцаагчид хүргүүлсэн гэх мэдээлэл ирлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь нас барахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба түүний үхэлд гадны нөлөө байхгүй гэх дүгнэлт гарсан байна.

Энд сануулахад, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн нас барсан өдөр хэргийн газраас 47 кадр зураг авч, талийгаачийн гарын хээг баталгаажуулан авсан байдаг. Мөн хэргийн газраас винстон тамхины иш, хайрцаг болон калтанберг шар айрагны шил гэх мэт зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан байдаг.

zarig.mn