Нярай хүүхдийн гэдэс дүүрэх

Нярай хүүхдийн гэдэс дүүрэх

1 жилийн өмнө

UntitledЭцэг эхчүүдийн хамгийн том айдас болох нярай хүүхдийн гэдэс дүүрэлт нь эхийн сүүгээр хооллодог нярайчуудад түгээмэл тохиолддог зовиур юм.
Төрсний дараах эхний 4 сард гэдэс дүүрэх үзэгдэл нь хүүхэд бүрт тохиолддог.
Гэдэс дүүрэлтэд гэрийн нөхцөлд тамхины утаа хамгийн ихээр нөлөөлдөг байна. Гэрт тамхи татдаг хүний тоо хэдий олон байна хүүхдийн гэдэс дүүрэх магадлал төдий чинээ өндөр байна гэсэн үг. Гэдэс нь их дүүрдэг хүүхдийн ээж нь болон гэрт хамтран амьдардаг бусад хүмүүст тамхи татахыг хориглох нь зүйтэй.
Мөн ээж нь кафейн агуулсан кофе, цай, кола, шоколад гэх мэтийн хоол хүнсийг хязгаартай хэрэглэх ёстой. Ээжийн идэж ууж буй газтай ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, шошны төрлийн хоол хүнс, халуун ногоо, сонгино, саримс, байцаа, брокколи, цэцэгт байцаа, бруксэл байцаа зэргийн хоол хүнсийг болгоомжтой, хэмжээ хязгаартай хэрэглэхэд анхаарах хэрэгтэй.

Хүүхдэд хөгжим сонсгох – Зарим аялгуу нь нярай хүүхдийг тайвшруулдаг.
Хүүхдээ бүүвэйлэх, дуу дуулж өгөх – Хүүхэд ээжийнхээ дууг сонсоод маш сайхан тайвширдаг.
Хүүхдээ тэврэх – Ээж нь хүүхдээ биедээ нааж тэврэхэд хүүхэд ээжийнхээ үнэрийг үнэрлэж, дууг нь сонсож, хажууд нь байгааг мэдэрч тайвширдаг.
Хүүхдийн гэдсэнд бүлээн тосоор массаж хийх – Хүүхдээ өхөөрдөн энхрийлж, гэдсэнд нь массаж хийж, биеийг нь илэхэд хүүхдэд тааламжтай байдаг. Хүүхдийг доош харуулан хэвтүүлээд гэдсэнд нь бүлээн жин тавьж, нурууг нь илэхэд зарим хүүхдийн гэдэс дүүрэлт намждаг. Хүүхдийг тайвшруулах – Хүүхдийг машинд суулган авч явах, тэргэнд нь суулган түрэх, энгэртээ наан тэврэх, мөн заримыг нь хүүхдийн орон дээр хэвтүүлэн бүүвэйлэхэд тайвширдаг.

emch.mn