Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: УИХ-ын дөрвөн гишүүн ЖДҮХС-аас зээл авч, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: УИХ-ын дөрвөн гишүүн ЖДҮХС-аас зээл авч, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 жилийн өмнө

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас цөөн асуултад хариулт авлаа.

-ЖДҮХС-аас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийг шалгах үйл явц хэр байгаа вэ. Хэзээ шалгаж дуусах вэ?

-Шалгалтын ажиллагаа нэлээн шуурхай явагдаж байна. Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна.

-Нэр бүхий дөрвөн гишүүн ЖДҮХС-гаас зээл авч, өөрийн банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ хэргийг шалгаж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Ингэснээр түүнийг шалгах боломжгүй болох юм биш үү?

-Би бүх асуудлыг шалгана. Бүү санаа зов.

Т.ХУЛАН

medee.mn