ЖДҮХС-ийн орлогч дарга Б, Н нарыг онгоцны буудлаас баривчлав

ЖДҮХС-ийн орлогч дарга Б, Н нарыг онгоцны буудлаас баривчлав

11 сарын өмнө

Өнөөдөр өглөөний 04:00 цагийн үед Авлигатай тэмцэх газраас "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн орлогч дарга Б болон холбогдох албан тушаалтан Н нарыг Турк улсаас эх орондоо газардсан даруйд нь саатуулжээ. Нууц гүйцэтгэх ажиллагаа гэж тодотгож байгаагийн учир нь  тус баривчилгааны талаар "Чингис хаан" олон улсын буудлын цагдаагийн алба мэдээгүй байна.

Өмнө нь тус сангийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат нарыг саатуулсан билээ. Бид мэдээллийн дэлгэрэнгүйг тун удахгүй хүргэх болно.

У.УРАНЦЭЦЭГ

medee.mn