Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал өргөн мэдүүлэв

Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал өргөн мэдүүлэв

7 сарын өмнө

АТГ-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг яллагдагчаар татан шалгах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Улмаар прокурорын байгууллагаас түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд байгаа аж.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өнөөдөр /2018.11.05/ УИХ-д өргөн мэдүүлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Батжаргалын Батзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна” гэжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг салбарт нь үүссэн асуудалд ёс зүйн хариуцлага хүлээн, өнгөрөгч долоо хоногт сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргасан билээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN