Төмөр хааны бунханы бичээс

Төмөр хааны бунханы бичээс

7 сарын өмнө

Самарканд хотод орших Гүр Эмир Төмөр Хүргэн хааны бунхан дахь Онгоны хар ногоон өнгөтэй хаш чулуун дээр араб, перс хэлээр араб эвхмэлээр сийлсэн бичээс:

«Энэ бол аугаа их Султан, өршөөлт Эмир Төмөр Гурган хааны бунхан болой: Тэрбээр Эмир Таргайн хүү, тэр нь Эмир Бергулийн хүү, тэр нь Эмир Айлангирийн хүү, тэр нь Эмир Анжилийн хүү, тэр нь Харачар ноёны хүү, тэр нь Сэмсэчүлийн хүү, тэр нь Эрдэмт Барласын хүү, тэр нь Хачула ноёны хүү, тэр нь Тумбинай сэцэний хүү болой. Ийм 9 үе. Чингис хаан мөн энэхүү өнгө үзэмж төгөлдөр, ариун онгонд нойрсон буй, сайшаалт Султаны элэнц хуланц удам залгасан сайхь овгоос үндэстэй бөлгөө: Хаан Чингис бол Есүхэй баатарын хөвүүн, тэр нь Бартан баатарын хөвүүн, тэр нь Хабул хааны хөвүүн, тэр нь энд дурдагдсан Тумбинай хааны хөвүүн, тэр нь Байшинхорын хөвүүн, тэр нь Хайду хааны хөвүүн, тэр нь Мэнэн Тудуны хөвүүн, тэр нь Хабичийн хөвүүн, тэр нь Бодончарын хөвүүн болой. Хэн илүүг мэдэхийг хүснэ, дор ийн мэдтүгэй: Сүүлд дурсагдсаны эх нь өө сэвгүй, ариун шударга ааль зангаараа онцгой Алангуа хэмээх буюу. Тэрбээр нэгэн удаа гэрийн тотгоор түүнд үзэгдэн, улмаар хүний дүрд хувиран өөрийгөө сүсэгтэн олны дээд эзэн, Абу - Талибийн хөвүүн, Алийн удам хэмээн зарлажихуй чононоос бие шалтгаантай болсон буюу. Түүний энэ гэрчлэл чин үнэнд авагдсан болой. Түүний сайшаалт үр удам үеийн үед Хамгийн хаад болно. 807 (1405 ) оны Шагбаны 14-ний шөнө бурхан болов»

Чулууны доохно бичээс: «Энэхүү чулууг Улукбек Гурган Житта руу довтолсны дараа босгов.»

* * * * *
В усыпальнице Тимура Гур Эмир в Самарканде на большой темно-зеленой нефритовой могильной плите арабской вязью на арабском и персидском языках начертано:

«Эта гробница великого Султана, милостивого кагана Эмира Тимура Гургана; сына Эмир Тарагая, сына Эмир Бергуля, сына Эмир Айлангира, сына Эмир Анджиля, сына Харачар нойона, сына Эмир Сигунчинчина (Сэмсэчүл), сына Эмир Эрдемту-Баруласа, сына Эмир Хачулая, сына Тумнай Хана (Тумбинай-Сечен). Чингисхан происходит из того же рода, из которого дедушки почтенного султана, погребенные в этой священной и красивой гробнице, происходят: Чингисхан, сын Есугай-Баатура, сына Бартан-Баатура, сына Хабула Хана, сына вышеупомянутого Туманай-хана, сына. Байшингора, сына Хайду хана, сына Менен-Тудуна, сына Хабичи-Баатура, сына Бодончара.

Кто желает узнать дальше, да будет тому известно: мать последнего звали Алан гоа, которая отличалась честностью и своей безукоризненной нравственностью. Она однажды забеременела от волка, который явился к ней через дымник юрты, приняв образ человека, объявил, что он потомок повелителя правоверных Алия, сына Абу-Талиба. Это показание, данное ею, принято за истину. Достохвальные потомки её будут владеть миром вовеки. Умер ночью 14 Шагбана 807 года (1405 год)»

Внизу камня надпись: «Камень этот поставлен Улугбеком Гурганом после похода в Джитта». Несколько источников сообщает, что на надгробии имеется надпись следующего содержания: «Всякий, кто нарушит мой покой в этой жизни или в следующей, будет подвергнут страданиям и погибнет» и «Когда я восстану (из мертвых), мир содрoгнется». //Б.Содномжамц