УИХ-ын гишүүн Б.Жавхлан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ЖДҮХС-аас зээл авчээ

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ЖДҮХС-аас зээл авчээ

11 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж, ахуйн нэгж, бизнесмэнүүдэд очих ёстой зээлийг "булаасан" төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс нэмэгдсээр. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушуултнуудын талаар болон уг сэдэвтэй холбоотой бусад мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Хамгийн сүүлд олон нийтэд ил болсон мэдээллээр УИХ-ын гишүүн Б.Жавхлан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан нар ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой боллоо.

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн 2013 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн "Долоон болдог" ХХК нь ЖДҮХС-аас зээл авсан гэх баримт дэлгэгдэв. Тэрбээр "Долоон болдог" ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг нь эзэмшдэг "Тайшир Өргөө", "Агро Технологи Шижирт" компаниуд ЖДҮХС-с 2017, 2018 онуудад онд зээл авсан байна. Тэрбээр 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ уг компаниудад хувь эзэмшдэгээ бичжээ.

Мөн ЖДҮХС-ийн Шилэн дансанд байршиж буй ЖДҮХС-с зээл авсан компаниудын жагсаалтад Д.Амарбаясгалангийн хувь эзэмшдэг компаниуд байгаа нь баримтаар нотлогдож байна. 2017 онд түүний 30 хувийг нь эзэмшдэг Тайшир Өргөө ХХК 375,000,000 төгрөгийн зээл авчээ. 2018 онд мөн түүний 30 хувийг нь эзэмшдэг Агро Технологи шижирт ХХК 950,000,000 төгрөгийн зээл авчээ. Ингэснээр тэрбээр ЖДҮХС-аас нийт 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан гэсэн үг юм.

Тэрбээр олон нийтэд дэлгэгдсэн баримтаар "Тайшир Өргөө", "Агро Технологи Шижирт" ХХК Д.Амарбаясгалангийн ах, эгчтэйгээ хамтран эзэмшдэг компани аж.

Т.ХУЛАН

medee.mn