ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУД

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУД

1 жилийн өмнө

 

2015 онд Засгийн газрын тусгай сангийн тоо 15, 2016 онд 18 байсан бол 2017 онд 21, 2018 онд 27 гээд жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг сангуудын тоо өсч, эргэлддэг мөнгөн дүн нь ч нэмэгдэж.
Засгийн газрын доорхи тусгай сангууд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг байна.

1. Эрсдэлийн сан;
2. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
3. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
4. Засгийн газрын нөөц сан;
5. Мал хамгаалах сан;
6. Нийгмийн даатгалын сан;
7. Нийгмийн халамжийн сан;
8. Соёл, урлагийг дэмжих сан;
9. Боловсролын зээлийн сан;
10. Тариаланг дэмжих сан;
11. Улсын авто замын сан;
12. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
13. Шинжлэх ухаан, технологийн сан;
14. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
15. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан.
16. Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
17. Ирээдүйн өв сан:
18. Төсвийн тогтворжуулалтын сан:
19. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан:
20. Монгол судлалыг дэмжих сан:
21. Олон улсын хамтын ажиллагааны сан:
22. Эрүүл мэндийн даатгалын сан:
23. Засгийн газрын өрийн баталгааны сан:
24. Спортыг дэмжих сан;
25. Агаарын бохирдлын эсрэг сан:
26. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан:
27. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан:

Бараг ихэнхийг нь мэдэхгүй, эдгээр санд жил бүр тавьдаг санхүүжилтийн мөнгөн дүн улсын төсвийн дөрөвний нэгийг эзэлдэг. Өнгөрсөн 2017 онд гэхэд л татвар төлөгчдийн 2.4 их наяд төгрөгийг Засгийн газрын тусгай сангуудад тараажээ. Үүний нэгээхэн хэсгийг идэж уусан тухай баримтууд өнөөдөр ил болж байна