Төрийн алба 2100 хүнээр нэмэгдэж, урсгал зардал 60.2 тэрбумаар нэмэгдэнэ

Төрийн алба 2100 хүнээр нэмэгдэж, урсгал зардал 60.2 тэрбумаар нэмэгдэнэ

11 сарын өмнө

Ирэх онд төрийн албан хаагч 4300 хүнээр нэмэгдэхээр байна. Гэхдээ 2200 хүнээр төрийн алба буурах учир цэвэр өөрчлөлт 2.1 мянган хүн гэж тооцож байгаа аж.

Орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор урсгал зардлыг 60.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай гэж ирэх оны төсвийн төсөлд тусгажээ. Шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгт 3,308, эмнэлэгт 543, гал унтраах аврах анги, эрэн хайх, аврах бүлэгт 264, хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой 141, Төрийн албаны 35 зөвлөлийн бүтцийг өргөжүүлэхтэй холбоотой 26 орон тоо нэмэгдэж байгаа аж.

Мөн улсын 2 дугаар төв эмнэлэг болон хавдар судлалын үндэсний төвийг бие даалган төсвөөс гаргах, орон нутгийн хот тохижилтын албыг өөрийн орлогоор санхүүжүүлэх болсонтой холбогдуулан орон тоо 2,233 хүнээр буурах юм байна. Үүнтэй холбогдуулан зардал буурахгүй бөгөөд бараа үйлчилгээний бусад зардалд шилжүүлж тооцжээ.

eagle.mn