АМИА ХОРЛОХ ГЭЖ БАЙСАН ОХИНЫГ АВАРЧЭЭ

АМИА ХОРЛОХ ГЭЖ БАЙСАН ОХИНЫГ АВАРЧЭЭ

11 сарын өмнө

Өчигдөр буюу 11 сарын 01-нд 19.20 цагт 14 настай охин амиа хорлохыг завдаж, өндрөөс үсрэх гэж байсныг аварчээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд “Өндрөөс хүүхэд амиа хорлох гээд байна” гэсэн дуудлага Онцгой байдлын  албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч 19:34 цагт очиж, Баянгол дүүргийн харьяат 14 настай, эмэгтэйг Н нь 15 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу нар ярилцлага хийж буулгасан байна. Улмаар охиныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

О.Сайхан
Оллоо.mn