ӨНӨӨДӨР: Дуучин Б.Амархүү нарыг шүүх хурал болно

ӨНӨӨДӨР: Дуучин Б.Амархүү нарыг шүүх хурал болно

1 жилийн өмнө

08:00 цагт

  • Олон улсын нисэх буудлаар хар тамхи, мансууруулах эм,сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэх гэмт хэргийг мөрдөн шалгах арга"зөвлөгөөн МИАТ-ийн гурван давхарт болно. Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс болон Канад улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны хатан хааны "Морьт" цагдаагийн албатай хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөнд ЦЕГ, ТЕГ, ХХЕГ, ГЕГ, МХЕГ, ГИХЯ, ХСИС зэрэг газрууд оролцож байна.

09:00 цагт

  • Шүүхийн ерөнхий зөвлөл Азийн сантай хамтран шүүгчдэд ёс зүйн сургалт зохион байгуулна. Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг нар оролцоно. Утас: 99122141, 90100290

10:00 цагт

  • Дэлхийн банкнаас жил бүс гаргадаг "Бизнес Эрхлэхүй" буюу Doing Business тайланг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Ингэхдээ Монгол улс, бүс нутаг болон дэлхийн бусад улс орнуудын бизнес эрхлэх орчинд сүүлийн 12 сарын турш гарсан шинэтгэлүүд, бусад өөрчлөлтийг сүүлийн үеийн дата мэдээлэл, судалгаанд тулгуурлан танилцуулах аж. Утас: 7007-8207

11:00 цагт

  • Гэр хорооллын иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголт өгөх, гал түймрийн эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” өдөрлөгийг БЗД-ийн Тамгын газрын урд талбайд зохион байгуулна. Утас: 86150069
  • "Монгол ньюс" мэдээллийн төвд Глоб Интернэшнл төв "Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдал" сэдэвт хэвлэлийн бага хурлыг "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох" Олон улсын өдрийг угтан зохион байгуулна. Утас: 99009910, 99170361

15:00 цагт

  • Сүхбаатар дүүргийн шүүхэд Б.Амархүү, Б.Гандаваа нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болно.

 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

11 дүгээр сарын 01, 02-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

zindaa.mn