ЖДҮДС-Д 330 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ЭРГЭЛДДЭГ ҮҮ

ЖДҮДС-Д 330 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ЭРГЭЛДДЭГ ҮҮ

11 сарын өмнө

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой ЖДҮДС-д яг хэчнээн тэрбум төгрөг эргэлддэг талаар тодорхой тайлан мэдээлэл алга.

Энэ сан 2009 онд шинэчлэн зохион байгуулагдсан бөгөөд ХХААХҮ-ийн сайдын шууд удирдлага хяналт дор байдаг. Засаглал нь бүрэн улс төрөөс хараат, тайлан мэдээ нь ил тод биш байгууллага гэсэн шүүмжлэлийг бизнес эрхлэгчид хэлж байна.

Тус санд нийт 330 гаруй тэрбум төгрөг эргэлдэж буй гэдэг боловч санхүү, үйл ажиллагааны тайлан тодорхойгүй, эргэн төлөлт, чанаргүй зээл, ашиг алдагдлын мэдээлэл нь бүрхэг байна.

Бүрэн бус мэдээллээр 2006-2012 онд 390 тэрбум төгрөг улсын төсвөөс, 2014 онд 100 тэрбум төгрөг, 2015 онд 70 тэрбумыг Хөгжлийн банкнаас, 2016 онд 56,7 тэрбум, 2017 онд 50,6 тэрбум, 2018 онд 60 тэрбум төгрөг улсын төсвөөс ЖДҮДС-д тус тус олгож байжээ.

О.Сайхан
Оллоо.mn