УИХ-ын гишүүн Н.Учралын аав зээлээ төлөхөөр болжээ

УИХ-ын гишүүн Н.Учралын аав зээлээ төлөхөөр болжээ

7 сарын өмнө

УИХ-ын нэр бүхий гишүүд болон түүний хамааралтай компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан нь багагүй шүүмж хүртээд байна. Энэ гишүүд дунд Н.Учрал багтаж буй бөгөөд түүний аав Н.Ням-Осорын Хүннү компани ЖДҮ-ийн сангаас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь баримтаар дэлгэгдээд буй юм.

 

 

Тэгвэл Хүннү ХХК энэ зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөөр болжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр "Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүйг хариуцлагатайгаар хэлье.

1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж баялаг бүтээсээр ирсэнийг монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани.

Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ.

Би УИХ-ын гишүүн болсоноороо эсвэл байснаараа миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнест саад тотгор учирна гэж ойлгохгүй байгаа" хэмээн бичжээ.

 

Б.Учрал

shuud.mn