Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ ЦАГДААГИЙНХАН АМИА ХОРЛОЛТ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ ЦАГДААГИЙНХАН АМИА ХОРЛОЛТ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

12 сарын өмнө

"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгсчээ. Болсон явдлын талаар Боловсрол телевиз албан ёсоор эмгэнэл гаргасан байна. Бид энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад, "Ийм харамсалтай хэрэг ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай, удирдлагын төвийн утсанд аравдугаар сарын 24-ний шөнө бүртгэгджээ. Талийгч Ч.Чамин-Эрдэнэ өндөр барилгаас доош унасан байдалтай байсан талаар анхны дуудлага ирсэн байдаг. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.Өөр эх сурвалжийн мэдээллээр хэргийн үзлэгийн явцад талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь ялихгүй шалтгааны улмаас амиа хорлосон байж болзошгүй нь сэжүүр ажиглагдсан байна. Нөлөө бүхий улс төрчийн хүүхэд 11 давхраас давхраас түлхэж амь насанд нь хүрсэн гэдэг мэдээлэл ташаа болохыг эх сурвалж баталсан. Өөрөөр хэлбэл урьдчилсан үзлэгээр энэхүү харамсалтай хэрэг нь гадны нөлөөгүй гэж цагдаагийнхан үзжээ. Амиа алдах үед нь ар гэрийнхэн нь хамт байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

22 настай Ч.Чамин-Эрдэнэ Говь зэрэг Монголын шилдэг брэндийн нүүр царай болсон Азийн шилдэг моделуудын нэг байжээ. Тэрээр Mongolian next top model 2018 тэмцээнд оролцсон бөгөөд үзэгчдээс ихээхэн дэмжлэг авсан оролцогч байв.

Н.ӨНӨРЦЭЦЭГ

zarig.mn