УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ ТӨРД 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ АМСАХАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ?

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ ТӨРД 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ АМСАХАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ?

1 жилийн өмнө

2011 онд нийслэлийн том оврын 400 автобусыг дизель хийн түлшний хосолмол хэрэглээнд шилжүүлэх, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулахад "Туртелком" ХХК 3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Гэвч 150 автобусанд тоног төхөөрөмж суурилуулаагүй ажлын гүйцэтгэл дутуу байхад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нь 2011 онд Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа санхүүжилтийг олгосон байна. Харин сүүлд тус компани нь 250 автобусанд суурилуулсан тоног төхөөрөмжөө буцаагаад авчихжээ. Ингээд үндсэндээ Ж.Бат-Эрдэнийн шийдвэрээс үүдэж гурван тэрбум төгрөг салхинд хийсчээ. Дарга нар ямар ч тооцоо судалгаагүй утааг бууруулна гэж үлгэр ярьж төсвөөс их хэмжээний мөнгө гаргуулдаг байсан нь илэрхий байна. Тодруулбал БНСУ-ын "Daewoo Bus Corporation" –аас зөвшөөрөлгүйгээр зориулалтыг өөрчлөх боломжгүй талаар мэдэгдэл ирүүлсэн зэрэг шалтгааны улмаас 150 их багтаамжийн автобусанд төхөөрөмж суурилуулаагүй ,тухайн ажил бүрэн бүтэн хийгдэж дуусаагүй орхигдсон байна .Энэхүү хариуцлагагүй байдалтай холбогдуулан үндэсний аудитын газраас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, "Цэвэр агаар сан"-гийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх, "Туртелком" ХХК-ийн ерөнхий захирал С.Мөнхжаргал нарт арга хэмжээ авах саналыг гаргаад хууль хяналтын байгууллагат шилжүүлсэн гэж Үндэсний аудитын газраас мэдээлж байна

zarig.mn