Хүүхдийнхээ шүдийг арчлах

Хүүхдийнхээ шүдийг арчлах

7 сарын өмнө

Бяцхан үрсийнхээ сүүн шүдийг хорхойтохоос хамгаалахад арчилгаа хамгийн чухал. Ээжүүддээ 0 – 1 насны хүүхдийн шүд, 1 – 2 настай хүүхдийн шүдийг хэрхэн угааж, арчлах талаар зөвлөгөөг хүргэж байна.

0 – 1 настай хүүхдийн шүд арчилгаа

Эхлээд хүүхдийнхээ аман дотор нь гараа хүргэж дасгах хэрэгтэй. Ээж нь хүүхдээ өвөр дээрээ дээш нь харуулж хэвтүүлээд амны эргэн тойронд хүрч, дээд уруулыг нь дээш нь аяархан сөхөж дасгах хэрэгтэй. Тоглоомынхоо  нэг болгож, дасгах нь чухал. Араа болон хойд шүднүүд нь цухуйж амжаагүй үе тул ласгахад хялбар байх болно. Нярайн  ам орчмын эрүүл ахуйг хамгаалахын тулд шүлс ихээр ялгарч байдаг. Шүлсэвч зүүлгэж, ам орчмыг аль болох хуурай байлгах хэрэгтэй.   Хүүхдийн насанд тохирсон буюу зориулалтын нас заасан сойз сонгооорой. Резинэн, үстэй аль нь ч байж болно.  Сойзоороо хүүхдийнхээ сонирхлыг татах хэрэгтэй.  Эхлээд тоглоом шигээ санаж сойзоо хазаж, долоох ч дорхноо учрыг нь олно.  Сойз барьсан үед нь хүүхдээсээ хараагаа салгаж болохгүй.

1 – 2 настай хүүхдийн шүд арчилгаа

Шүдний сойз нь ямар нэг зовиур өгөхгүй байх нь чухал. Хүүхэд шүдээ угаахаас дургүйлхах шалтгаан сойзноос болж болно. Сойзоороо ам орчим болон буйл, шүд зэргээ өвтгөж, гэмтээж байгаа эсэхийг сайн анзаар. Сойзоо хүч оруулалгүй, бийр барьж байгаа юм шиг барь. Дээд үүдэн шүдний доторхыг угаахдаа эрхий, долоовор хуруугаараа амыг нь ангайлгах маягаар түшиж өгнө. Ээж нь сууж байгаад хүүхдийнхээ толгойг өвдөгний завсар хавчуулах маягаар хагас хэвтүүлэх хэрэгтэй. Энэ байрлал нь шүдийг гүйцэт угаахад хамгийн шилдэг нь байдаг.   Шүдээ угаахад дургүй хүүхдүүдэд Дуртай дууг нь аялангаа ээж нь өөрөө шүдээ угааж байгаагаа байнга харуул.  Мөн хүүхэд харж суралцдаг учир тоглоомных нь шүдийг угаах зэрэг зугаатай байдлаар харуулж бай. Өдөр болгон нэг шүднээс эхэлж угаах нь дуустал шүдээ угаалгахаас залхаж эхэлдэг. Иймд өнөөдөр дээд араа, маргааш доод араанаас эхэлж угаах зэргээр, эхэлж угаах шүдээ ээлжилж үзээрэй.  Шүдээ бүгдийг нь угаалгахгүй байсан ч эхэлж угаасан шүдээ гүйцэт сайн угаагаад байхад болно.

Дэлгэрэнгүйг: http://babyzone.mn